Өнөөдөр Испаний Барселонад эхэлж байгаа жил бүрийн Mobile World Congress арга хэмжээний өмнөхөн алдарт Nokia 3310 гар утас шинээр мэндэллээ.
2000 онд анх зах зээлд гарч, дэлхийг байлдан дагуулж байсан уг утас бат бэх хийц, зай тэжээлийн урт хэрэглээ, сүлжээний чанар голохгүй ажилладгаараа алдартай байв.
Тэгвэл энэ бүх чанараа хадгалсан шинэ Nokia 3310 бас орчин үеийн шинэчлэлтүүдийг агуулжээ.
$50-ын үнэтэй зах зээлд гарах Nokia 3310 нь физик товчтой, Nokia Series 3.0 OS системтэй, нэг удаагийн цэнэглэлтээр 22 цаг тасралтгүй ярьдаг, огт хэрэглэхгүй горимд бол нэг сар цэнэгээ барих чадвартай гэнэ.
Шинэчлэлтүүд нь 32GB хүртэл microSD кард суудаг, MP3 тоглуулдаг, 2.4 инчийн QVGA өнгөт дэлгэцтэй, 2 мегапиксел энгийн камертай.
Мэдээж Snake (Могой) тоглоом суусан байгаа юм.
Өнгөний хувьд дөрвөн сонголттой байх ба улаан ба шар өнгө нь гялгар хийцтэй, хар хөх, саарал өнгө нь бүрзгэр хийцтэй байна.
Шинэчлэгдсэн Nokia 3310 нь зах зээлд тун удахгүй гарна гэж Nokia мэдэгдлээ.
Эх сурвалж: TheNextWeb
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ