Хадагны өнгө, бэлгэдлийн учир шалтгааныг ойлгож мэдэх нь олон талын ач холбогдолтой юм. Найр хурим, Цагаан сар, аливаа баяр ёслолын үеэр хэнд, ямар өнгийн хадаг барьж хүндэтгэл үзүүлэхээ та мэддэг үү. Мэдэхгүй бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Монголчууд хадгийг тэнгэрээс гаралтай, энэ ертөнцөд байдаггүй эд хэмээн үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгөтэй адилтган дүрсэлжээ. Тэнгэрийн эд учраас хөнгөн, зөөлөн, уян бас бат бөх чанарыг бэлгэдэн ертөнцөд түүнээс илүү эд байхгүй хэмээдэг.
Хадаг нь бурхан шүтээн, багш дээдсийн хөрөг, тэргүүтэнд тахих, тахилын шүтээнд мөргөх үед амгалан жаргалан, даатгах, мэнд амар мэдэх утгыг илтгэдэг. Тэр утгын дотоод сэтгэл нь хиргүй цагаан, торго мэт ариун байхын бэлгэдлийг илэрхийлж, харамж өргөх гэсэн утгыг агуулдаг.
Монголчууд эрт дээр үеэс хадгийг “Эдийн дээд нь хадаг” хэмээн хүндэтгэж ирсэн ард түмэн юм. Хадаг нь өлзийхутгийн шүтэн барилдлагыг бэлгэдсэн эд юм. Анхлан үүсэхдээ “Үлэмж ариун цагаан сэтгэл”-ийг бэлгэдэж үүссэн гэдэг. Хадаг нь цэнхэр, ногоон, улаан, шар, цагаан гэсэн таван үндсэн өнгөтэй байдаг.
Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл. Энэ өнгийг тэнгэрийн бэлгэдэл бөгөөд ерөнхийдөө хvндэтгэлийн бэлгэдэл болгодог. Цэнхэр өнгийн хадгийг өөр хоорондоо, ах дүүсдээ барьж золгодог.
Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл. Газар дэлхийн арвижихын бэлгэдэл бол ногоон өнгө. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.
Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. Улаан өнгийн хадаг нь гал голомт бадран дээшлэхийг бэлгэшээдэг. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.
Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийг бэлгэдэл. Бурхан шашны бэлгэдэл учир шар өнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барих ёсгүй ажээ.
Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны бэлгэдэл болдог байна. /Өглөг буян, сэтгэл ариусгахыг бэлгэшээж цагаан сүүтэй зүйрлэдэг. Цагаан өнгийн хадгийг маш том хүндэтгэлийн бэлгэдэл хэмээн үздэг. Энэ өнгийн хадгийг бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд хамгийн хүндтэй, ахмад хүндээ барих нь бий. Энэ өнгө нь хар муу санаа агуулаагүй, ариун байхыг илэрхийлдэг. Мөн шинэлэх, цагаалахад цагаан өнгийг бэлгэшээж, цагаан идээг дээд өнгөнд тооцдог. Цагаан өнгийг эхийн цагаан сүүтэй зүйрлэдэг билээ.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа