”Ла Ла Лэнд” анхны Оскароо хүртлээ

Admin
16 цаг 16 минутын өмнө

Америкийн кино академийн оны шилдгүүдээ шалгаруулах ёслолын ажиллагаа буюу Оскарын 89 дэх удаагийн наадам эхэллээ.

 

"Богино хэмжээний баримтат кино"-гоор Орландо фон Айнсиделийн бүтээл "The White Helmets" шалгарлаа. Тус кино нь Сирийн мөргөлдөөний үед агаарын цохилтын улмаас байшин барилгын нуранган доор үлдсэн хүмүүсийг аварч буй сайн дурын багийнханы тухай өгүүлдэг байна.

 

Эх сурвалж: GOGO.MN

 

11:39 өнөөдөр

"The Jungle Book" кино энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолоос "Шилдэг график дизайн" шагналыг хүртлээ.

11:23 өнөөдөр

Энэ жилийн Оскарын наадамд хамгийн олон буюу 14 номинацид нэр дэвшсэн "Ла Ла Лэнд" кино анхны Оскароо "Шилдэг тайз засалт" номинацид хүртлээ.

11:19 өнөөдөр

Алан Барилларогийн "Piper" хүүхэлдэйн кино "Шилдэг богино хэмжээний анимейшн кино" номинацид анхны Оскарын шагналаа хүртлээ. Мөн "Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино"-гоор "Zootopia" шалгарлаа.

11:06 өнөөдөр

Оскарын шагнал гардуулах ёслолын "Гадаад хэл дээрх шилдэг кино"-г Ираны найруулагч Асгар Фархадигийн "The Salesman" кино хүртлээ. Тэрбээр өнөөдрийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирж чадаагүй байна.

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп Исламын шашинтай зарим орны иргэдийг АНУ руу нэвтрүүлэхийг хориглосон зарлиг гаргасан билээ. Энэхүү зарлигийг эсэргүүцэн тэрбээр шагнал гардуулах ёслолд оролцоогүй байна.

10:49 өнөөдөр

"Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналыг "Fences" кинонд туслах дүр бүтээсэн өнгөт арьст жүжигчин Виола Дэвис хүртлээ. Энэ бол тус жүжигчний анхны Оскар юм.

10:39 өнөөдөр

Оскарын "Шилдэг дууны эвлүүлэг" шагналыг "Arrival" киноны уран бүтээлчид хүртэж байна. Энэхүү номинацид "Ла Ла Лэнд" кино нэр дэвшсэн нь шагналыг өрсөлдөгчдөө алдлаа. Сануулахад Ла Ла Лэнд кино нь энэ жилийн Оскарт хамгийн олон буюу 14 номинацид нэр дэвшиж буй юм.

Мөн "Шилдэг дууны найруулга" номинацид найруулагч алдарт жүжигчин Мэл Гибсоны бүтээл "Hacksaw Ridge" шалгарлаа.

10:18 өнөөдөр

O.J.: Made in America кино "Шилдэг баримтат кино"-гоор шалгарлаа. 7.5 цаг үргэлжлэх тус кино нь "ESPN"-ий бүтээл бөгөөд Америкийн нэрт тамирчин, жүжигчин О.Ж Симпсоны аллагын тухай өгүүлэх баримтат кино аж.

10:07 өнөөдөр

"Шилдэг нүүр хувиргалт" шагналыг найруулагч Дэвид Эйрийн "Suicide Squad" буюу Үхлийн салаа киноны уран бүтээлчид хүртлээ. Мөн "Шилдэг хувцас загвар" номинацид "Fantastic Beasts and Where to Find Them" киноны хувцас загвар дээр ажилласан Коллин Этвуд Оскар хүртлээ.

10:03 өнөөдөр

Сануулахад өнгөрсөн жил Америкийн кино академи Оскарын гол дөрвөн шагналд зөвхөн цагаан арьстнуудыг нэр дэвшүүлсэн шуугиан дагуулсан юм. Кино академи арьс өнгөний үзэл гаргаж буй хэмээн кино найруулагч Спайк Ли, жүжигчин Жада Пинкетт Смит нар Оскарын шагнал гардуулах ёслолд оролцоогүй.

Тэгвэл энэ жилийн Оскарын наадамд өнгөт арьст есөн жүжигчин нэр дэвшиж буй бөгөөд тэдний нэг нь болох Махершала Али анхны Оскарын шагналаа хүртлээ.

09:56 өнөөдөр

Энэ жилийн хамгийн эхний Оскарын шагнал буюу "Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид "Moonlight" буюу Сарны гэрэл киногоор өнгөт арьст жүжигчин Махершала Али хүртлээ.

Өдгөө 44 настай тус жүжигчин өмнө нь Хөзрөн байшин кинонд тоглож байсан.

Шагналыг өнгөрсөн онд "Danish girl" киногоороо "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн номинацид Оскарын шагнал хүртсэн Швед гаралтай жүжигчин Алисиа Викандер гардуулан өглөө.

09:40 өнөөдөр

Шагнал гардуулах ёслолыг нээж алдарт дуучин Жастин Тимберлейк Троллууд хүүхэлдэйн киноны дуу Can”t Stop The Feeling дууг дууллаа. Тэрбээр тайзанд гарахаасаа өмнө өөрийн твиттер хуудаснаа дараах зургийг байршуулсан юм.

09:38 өнөөдөр

Өнгөрсөн жилийн шоуг инээдмийн жүжигчин Крис Рок хөтөлж явуулсан. Тэгвэл энэ жил телевизийн шилдэг хөтлөгчдийн нэг Жимми Киммел хөтөлж байна. Тэрбээр өнө нь Эмми, ESPY болон American Music Awards-ийг тус тус хөтөлж байсан туршлагатай нэгэн.

08:14 өнөөдөр
1 | 3 фото
  
06:42 өнөөдөр

Дэгжин, хээнцэр оддын гоёлыг танддаг нэг уламжлалаар буюу Улаан хивсний ёслолоор Оскарын наадам эхэллээ. Ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Долби Театрт болж байна.