Замын цагдаагийн газраас нийслэлийн автомашины ачаалал ихтэй үед дугаарын хязгаарлалт хийдэг байсан бол Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Учир нь НИТХ-ын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй юм байна.
Баярын өдрүүдэд захын гэр хороолол болон орон сууц, гэр хорооллын дундах замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэний улмаас жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гаргах, түгжрэл үүсч болзошгүй юм байна. Тиймээс жолооч нар баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах Замын цагдаагийн газраас зөвлөж байна. Мөн Замын цагдаагийн газраас орон нутагт зорчиж байгаа иргэдийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууж байна.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана