гол хүмүүн эх орон, газар нутагтаа эзэн шиг эзэн шиг байхыг харуулсан, найруулагч Д.Энхбаатарын шинэхэн уран бүтээлийн нээлтийн ажиллагаа Тэнгис, Өргөө IMAX кино театрт өчигдөр боллоо.
Найруулагч Д.Энхбаатарын хувьд “Удирдагч“, ”Нар ойрхон жаргадаг”, "Анирлагч“,” Нүдэн сондор “ зэрэг уран сайхны киногоороо үзэгчдэд хэдийнээ танил болсон билээ.
Тэгвэл тэрбээр энэ удаад бодит амьдралаас сэдэвлэсэн “Эзэгнэгч” уран бүтээлээрээ ах хүний дүүгээ гэх хайр, тэмцлийг харуулахыг зорьсон төдийгүй эх орноо харийн түрэмгийлэлээс хайрлан хамгаалж гагцхүү Монгол хүн унасан газар, угаасан ус, эх нутагтаа эзэн шиг эзэн нь байя гэдгийг өгүүлэхийг зорьсон аж.
Киноны гол дүрүүдэд жүжигчин О.Долгор /МУСТА/, Б.Анхбаяр /МУСТА/, Ө.Мөнгөнтулга /МУСТА/, Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд МУГЖ У.Батбаатар МУГЖ Эрдэнэцэцэг, А.Адилцэцэг/МУСТА/, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон олон жүжигчид оролцон тогложээ.
Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явна. Гэвч тэрний зам бэрхшээл, саадаар дүүрэн байлаа. Замын машинд дайгдсан нь хувь заяаны тэнхлэгийг буруу тийш эргүүлж орхино. Шоронгийн оргодол Занзага тэдний хувь заяаг хааш нь залахыг “Эзэгнэгч” уран сайхны киноноос үзээрэй.
Эх сурвалж: ZINDAA.MN








Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа