Манай улсын 36 иргэн хар тамхины хэрэгт холбогдож, БНХАУ-ын шоронд хоригдож байна. 2008 оноос хойш манай улсын 10 гаруй иргэн хар тамхины хэргээр тус улсын Ардын шүүхээс цаазын ял сонсоод байгаа юм. Хамгийн сүүлд Монгол улсын иргэн Л.Байгалмаа, Н.Золзаяа, Ж.Дамдин нарын дөрвөн хүн мансууруулах төрлийн бодис худалдаалдаг сүлжээ гэмт хэрэгт оролцсон гэх хэргээр цаазын ял сонссон боловч гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй байгаа аж.
Мөн Малайзад их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Б.Халиуныг шүүх хурал болж, түүнд тус улсын хуулийн дагуу цаазын ял оноосон ч ялыг хөнгөлж бүх насаар нь хорих ял болгосон тухай эх сурвалж мэдээллээ. Өнгөрөгч нэгдүгээр сард Б.Халиуныг шүүх хурлын тов гарсны дараа Монгол улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцааны албанаас Б.Халиуныг эх оронд нь шүүх хүсэлтийг Малайз улсын хуулийн байгууллагад гаргаад байсан юм. Улмаар манай улс тус улстай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тодорхой орчин байдаггүй учир дээрх хүсэлтийг Малайзын талаас хүлээж аваагүй аж.
Эх сурвалж: Medee.MN
Өмнөх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа