МУГТ, Олимп, Дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын эхээр дараагийн тулааны товоо гуравдугаар сард болно хэмээн зарлаж бэлтгэлдээ шаргуу орсноо мэдэгдээд байсан билээ. Тэгвэл тэрээр маргааш буюу энэ сарын 25-нд тулаанд оролцох болжээ. Гэхдээ түүний өрсөлдөгч нь Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жемино буюу “Гамшиг” хочит боксер юм. 163 см өндөр, баруун өрөлттэй энэ залуу мэргэжлийн рингнээ 23 тулаан хийснээс 15 ялалт авч долоог нь хүнд цохилтоор хожиж байжээ.
Мөн түүнийг дэлхийн дахинаа М.Пакьяогийн дүү гэдгээр нь илүү мэддэг. Дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа энэ хүү 59 кг-ын жинд тоглодог учраас Н.Төгсцогт энэ богино хугацаанд гурван кг хасах ёстой болж байгаа юм. Хоёр боксчны тулаан 17600 хүний суудалтай Алабама мужид байрлдаг “The Legacy Arena”-д явагдана.
Эх сурвалж: Zindaa.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана