Өнөөдөр нэгэн хачирхалтай реклам олж харлаа. Үтрээний булчин чангаруулах үйлчилгээний рекламд залуу дуучин Ч.Ану хүүхдээ тэврээд авахуулжээ. Энэхүү реклам нь Соёл амралтын хүрээлэнгийн урд уулзварын автозам дагуу тодоос тод харагдана. Очиж очиж үтрээний булчин чангаруулах тухай рекламд хөөрхөн үрийнхээ дүр төрхийг ашиглах нь тийм чухал байсан юм болов уу гэж бодогдов. Бид сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн талаар их ярих болсон. Тиймээс ч хүүхдийн зургийг энд тэнд ашиглахдаа ихэд болгоомжтой хандаж байгаа.
Харин залуу дуучин бүсгүйн энэ үйлдэл ёс бус байна. Яг энэ асуудлаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн маркетингийн гурван багш судалгаахийжээ. Тэдний нэг болох С.Мөнхбаяр “Манай улсын зах зээл дэх нийт зар сурталчилгаанд хяналт тавих систем болон хууль эрх зүйн орчин бүрдээгүй байдаг. Тиймээс энэхүү асуудалтай холбоотой зөрчлүүд ихээхэн гардаг байна. Ялангуяа хүүхдийн зургийг зар сурталчилгаанд ашиглах нь их байдаг. Тухайлбал, хүний гадаад өнгө үзэмжийг илтгэсэн болон хүүхдийн гэнэн итгэмтгий занг ашиглан хийсэн сурталчилгаанууд их. Энэ сурталчилгаа нь хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг бид хэлж мэдэхгүй. Тиймээс сурталчилгаанд хүүхдийг тоглуулахдаа анхаарах хэрэгтэй” гэж байв. Тиймээс дуучин бүсгүй хүүхдийнхээ эрхийг хүндэтгэж дээрх рекламаа буулгавал ёс зүйд нийцэхээр байна.
Эх сурвалж:www.polit.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй