Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амралтгүй ажиллаж байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өчигдөр ажилласан бол битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллах хуваарьтай байна.
“Нарантуул” худалдааны төв шинийн нэгний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар амарна. “Дүнжингарав” худалдааны төв сар шинийн өмнөх бүх өдрүүдэд ажиллана. Ингэхдээ битүүний өдөр хагас ажлын цагаар буюу 10-12 цагийн хооронд ажиллах юм байна. Харин “Хархорин”, “Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, шинийн нэгнээс гуравдугаар сарын 1-нийг хүртэлх албан ёсны амралтын өдрүүдэд бүтэн амарна.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана