Боловсролын салбарын ач холбогдлын талаар ярих нь илүүц биз. Харин энэ салбар дахь бодлогын алдаа дутагдал хийгээд салбарын удирдлагын арга барилын талаар ярих нь тулгамдсан асуудал болов уу. Хамгийн чухал хэрнээ хөгжлийн асуудал нь үргэлж саар мэдээ дагуулж байдаг боловсролын салбарыг Ж.Батсуурь удирдаж буй. Тэрбээр сайд болсноосоо хойш хэвлэлээр саараар олонтаа бичигдсэн. Анагаахийн сургуулийг захирлыг улстөржүүлэн солих гэж байна хэмээн буруутгагдаж чичлүүлсэн гээд тоочоод байвал нэлээн юм болно.
Тэгвэл УИХ-ын гишүүн А.Ундраа ч боловсролын салбарыг тааруухан байгааг хэлжээ. Тэрбээр “Засгийн газрыг илүү эрчимтэй ажиллах ёстой гэж бодож байна. Ялангуяа зээлийн эргэн төлөлт, орлогоо нэмэгдүүлэх, томоохон төслүүдээ зоригтой, хурдан хөдөлгөх, стратегийн асуудлаа УИХ-д яаралтай оруулж ирэх ёстой гэж бодож байна. Засгийн газрын сайд нар харилцан адилгүй байна. Тодорхой зарим яамд эрч хүчтэй ажиллаж байгаа. Хөдөө аж ахуй, Уул уурхай, Зам тээврийн яамд эрчимтэй ажиллаж байна. Харин зарим яамд хойрго ажиллаж байна. Би Боловсролын яамны ажилд сэтгэл дундуур явдаг. Тэгэхээр шаардлага тавина, шахаж ажиллана гэж бодож байна.” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана