Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Амгалан байгаа гэж найдаад л энэ шүү. Тэгээд ч танай Засаг дотроос арай дотортой нь таныг болов уу, бусад сайд нараа “базаж” байгаагийн тань хувьд үүнийг хаяглаж байгаа юм. Ямартаа ч танай Засгийн газар, Сангийн сайдын нөр их хүчин чармайлтаар манай улс ОУВС-ийн тусламжийг авахаар болж байх шиг байна. Сангийн сайдын буян ч их л байгаа бололтой. Учир нь тэрээр аль 2014 оноос л эхлээд ОУВС-ийн Коши Матай гэдэг хүнийг “Миний хөгшин хүрээд ирээч...” гээд л дуудаад байснаа хэлнэ лээ. За хэн авч ирсэн, юу гэж дуудсан нь ч өнөөдөр падлий байхгүй. Харин энэхүү сангийн лдэмжлэг авснаар 300 гаран саяар казино тоглож чадахгүй ард түмэн чинь улам л чадавхи нь буурах төлөв харагдаж байна. Учир нь дэмжлэгийнхээ хариуд та бүхэн тэтгэврийн насыг, Нийгмийн даатгалын шимтгэлийг , Бензиний онцгой албан татварыг, Автомашины албан татварыг, Архи тамхины онцгой албан татварыг гээд олон татвар нэмж урдаа ядарсан биднийхээ нуруун дээр 440 сая ам долларын өрөө ачихаар болж.
За тэгээд өөр зөндөө л ачаа нэмэгдэх бололтой юм. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ? Та ч яахав “Манай Засгийн газар Олон улсын өмнө хариуцлага хүлээхгүй шүү” гэдэг алдарт үг, бодолтойгоо яваа байх. Харин эрх барьж буй намын генсек байсныхаа хувьд, өдгөө Засгийн газрын хэрэг эрхлэх албаны дарга буюу бүс сайдуудаа даргалж байгаагийнхаа хувьд ард түмнийхээ өмнө ямар хариуцлага хүлээх вэ? Улс орныхоо эдийн засгийг аврах тухай бодож буй тань сайн хэрэг. Гэвч энэ бүхнээ ард түмнийхээ нуруун дээр үүрүүлэхийн оронд хууль бусаар хөлжигсөд, татварын мөнгийг хумслагчид, Эрдэнэт, Оюу толгой гээд олон том газруудад хууль бусаар шахаа хийгчдийнхээ нуруунд яагаад үүрүүлсэнгүй вэ? Тэдэнтэй яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Таныг
Буурал орчлонгийн явдлыг таньсан
“Болор цом”-ын эзэн болхоор чинь
Бусдаасаа илүүтэй сэтгэлтэй байх гэж
Болхи бичээч би бодсон юм шүү. Эрхэм яруу найрагч Засгийн газрын хэрэг эрхлэх албаны дарга Ж.Мөнхбат гуай...
Эх сурвалж: ARDCHILAL.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа