Найман төрлийн татварыг төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор ЗГ хэлэлцэж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. ОУВС Засгийн газарт 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон. Иймээс ОУВС хэд хэдэн хатуу нөхцлийг манайд тавьсан байна. Харин ЗГ төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
- Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай –нэмэх
- Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
- Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
- Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
- Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.
- Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 - хувиар нэмэгдүүлэх
- Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
ТӨСВИЙН ЗАРЛАГА БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД:
- 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө.
- Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байхшийдвэрт хүрсэн.
- Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
- Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үүний үр дүнд өртөг 10 хувь бууруулна.
- Нийгмийн халамжийн давхцуулахгүй байх чиглэл өгчээ.
- Төрөөс цэргийн албан хаагчид орон сууц болгох эсвэл түрээсийн мөнгө өгөх заалт баталсан билээ. Энэ хүрээнд төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн зардал үүсэхээр байсан.Харин үүнийг ОУВС-аас хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох заалт оруулжээ.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна