өнхийлөгчийн сонгуулийн товыг УИХ-аар албан ёсоор баталгаажуулан зарлаад буй. УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөхтэй зэрэгцэн Монголын улс төрд Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал хэдийнэ орчихсон байгаад гайхах зүйлгүй.
Нэр дэвшигч нь тодорхой МАН
Парламент, орон нутгийн сонгуульд дараалан ялалт байгуулсан эрх баригч хүчин 2009 оны зунаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд хоёронтаа дараалан шороодсоныхоо даагыг нэхэхээр, үлгэрлэвээс ноёны бөх амаа авах гэж бардам зогсохтой адил л тогтож ядан байгаа.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь тодорхой гэж хэвлэлүүд бичсээр уджээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүсвэл МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох хүчтэй нэр дэвшигч. Үгүй гэвэл эрх баригч намын нэр дэвшигч нь угаас тодорхой.
Анхнаасаа л Ерөнхийлөгчийн сэнтий өөд анхаарал хандуулж, Ерөнхий сайдын албан тушаалыг тоолгүй цааш түлхсэн УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажлаа тайлагнан ажиллаад ирснийг Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа бэлтгэл ажил, сурталчилгааг хийж явна гээд хэлчихэд хилсдэхгүй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа бага гэдгийг андахгүй мэдэх МАН-ын хамгийн боломжит нэр дэвшигч ийнхүү ажлаа ч амжуулж, цаагуур нь сурталчилгаагаа ч таниулж явахад өрсөлдөгч Ардчилсан намынхан юу хийж байна вэ?
Сунгааны өмнөх “зуун задгай” Ардчилсан нам
Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сунгаагаар оруулж, нийт намын гишүүдийн санал асуулгаар тодруулах төлөвлөгөөтэй. Хэдийгээр дэвшилтэт шийдэл боловч алт шиг цаг хугацааг тэд алдсаар л байна.
Хэвлэлүүдийн сураг ажиг харвал сая болж өнгөрсөн намын даргын сунгаанд намдаа нэртэй, нөлөөтэй хэвээр байгаагаа харуулж чадсан Н.Алтанхуяг, Улсын баатар, нийслэлийн Засаг дарга асан, ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Э.Бат-Үүл, намд нь үүссэн аливаа асуудлаас холхон байж, өөрийгөө улс төрийн вакумд цэвэрхээн хийж чаддаг Р.Амаржаргал, ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болд нарын нэр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай эрхмүүд хэмээн сонсогдоно.
Харин тэднийг сунгааны гараан дээрээс гарах гэж л байтал бусад намынхан хэдийнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил, элдэв тохироо, яриа хөөрөөгөө хэдийнэ эхлүүлчихээд байгаа аж. Энэ талаар намын гишүүдийнхээ дотроос шинээр сонгогдсон С.Эрдэнэ дарга ба түүний томилсон үүрэг гүйцэтгэгч генсек нар ямар бодолтой яваа нь тодорхойгүй.
Ерөнхийлөгчийн сонгууль болоогүй, аль намын нэр дэвшигч ялах нь тодорхойгүй байхад “Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын нэр дэвшигч ялагдвал би намын даргын хувьд хариуцлага хүлээхгүй” гэж хаяагаа манаад байгаа “Эрдэнэ ван”-гийн байр суурь одоогоор тун хачирхалтай харагдаж байна.
2017 оны сонгуулийн сюрпризыг атгагч МАХН
МАХН-ыг Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх мандатыг өвөрлөж энэ парламентад орсон О.Баасанхүү гишүүн болоод ерөөс энэ намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн маш их хамааралтай болох юм. Монголын улс төрийн хамгийн өндөр дээд гурван албан тушаалыг хашиж үзсэн цорын ганц улстөрч болох Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сэнтийд хоёр дахиа залрахаар хичээсээр ирсэн нь тодорхой. Гэвч бусдын хүчин зүтгэлээр Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж хаалттай хэвээр үлдсэн.
Ийм нөхцөлд Н.Энхбаяр МАН эсхүл АН-ын аль нэгтэй тохиролцож, намаасаа нэр дэвшигч гаргалгүйгээр бусдын нэр дэвшигчийг дэмжиж ажиллах, хариуд нь ямар нэгэн том амлалт авах боломж нээлттэй бий.
Гэвч МАХН-ыг парламентад суудалтай нам болгож, улс төрийн тавцангаас арчигдах аюулаас аварсан О.Баасанхүү намын даргынхаа ийм тохироог хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа.
Тэрээр “Сайд байсан Н.Удвал, Э.Эрдэнэжамъян нар Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга дэвшихгүй юм чинь бид хүн дэвшүүлэхгүй гээд намын 30 мянган гишүүний өмнөөс яриад байна. Н.Энхбаяр дарга заавал дэвших албагүй, өөр хүн дэвших ёстой. Дэвшүүлэх ч болно. Би 1206 хүнтэй МАХН-ын Их хурлыг хийнэ. Энэ хурлаар зургаан хүний нэрийг санал болгоно. Энэ зургаа заавал манай намын хүн байх албагүй. Аль ч намын хүн байж болно” гэсэн.
Тэгэхээр МАН, АН алинд нь ч гол сюрприз О.Баасанхүүгийн зүгээс л ирнэ гэсэн үг. МАН болон, МАХН-ын гишүүн, олон нийтэд нэр хүнд ихтэй нэр дэвшигчийг гаргаад ирвэл МАН-ын нэр дэвшигчийн саналаас зулгааж ингэснээр Ардчилсан нам гурав дахиа дараалан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж таарна. Харин Ардчилсан намын угшилтай нэр нөлөөтэй эрхмийг МАХН-аас нэр дэвшүүлж чадвал Ардчилсан намын нэр дэвшигчийн санал хуваагдаж, МАН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн орыг залгамжлах нь тодорхой болно.
О.Баасанхүүгийн хэлж буйгаар ирэх гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын баярын өдрөөр төв талбайд их хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулна гэж байгаа боловч тэр өдөр нь Цагаан сарын шинийн 3-н тул түүний бодсон шиг 1206 гишүүн хүрэлцэн ирэх нь юу л бол.
Гэлээ гэхдээ МАХН-ын нэр дэвшигч хэн байхаас, аль намын нэр дэвшигчийн саналыг хуваахаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ихээхэн хамаарна гэдэгт эргэлзэх аргагүй. Бүр Н.Удвалын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд авч байсан саналын хувиас ч илүү санал авч, манай улс төрийн түүхэнд анх удаагаа гурван нэр дэвшигч ойролцоо амжилт үзүүлж ч болзошгүй юм.
Эх сурвалж: POLITIK.MN
Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ