Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр хочр жилийн ял аваад, аавын хаалга татсан ч хугацаанаасаа өмнө арын хаалгаар гарсан хотын мэр асан алиман хацарт Ц.Батбаяр гэж нэг нөхөр бий. Түүний хэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав болон өөрийнх нь төрсөн дүү Ц.Чанцал нар буруутгагдсан. Тэд Нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга, объектыг үнэгүйдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад Ц.Батбаяр нь “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээрхи “Хар дун” ХК-ийн өмчид шилжүүлсэн, улмаар Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХК-ийн охин компани болгон шилжүүлж Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн, Нийслэлийн 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий газрыг үнэгүйдүүлэх гэмт хэргийг гардан үйлдсэн гэдэг нь тогтоогджээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав нь дээрхи хууль бус ажиллагаанд оролцсоныг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс тогтоосон.
Ингээд шүүх хурлын эцсийн мэдээ гарахад Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ял оноож, Т.Билэгтийг Өршөөлийн хуулиар яллаагүй бол Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, хотын экс даргын дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан.
Гэвч Ц.Батбаяр хугацаанаасаа өмнө суллагдаад эрх чөлөө эдлэн, жаргаж, цэнгэж яваа. Хамгийн гол нь тэрээр энэ их хохиролыг эргүүлэн төлсөн үү, одоо хаана юу хийж, манаргаж, ямар луйвар найруулж байга бол гэдэг сонин байна. Холбогдох албаныхан анхаарна биз ээ.
Эх сурвалж: Zaluu.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа