Нар мандаж, жаргаж бас дахин мандана. Эрээнтэй бараантай амьдралын эгэл бор өдрүүд дунд аав тэмцсээр, гэр бүл хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр л, амьдрал амаргүй байсан ч тэр архинд ороогүй, хүсэл мөрөөдөл нь биелээгүй ч тэр гутарч гуниагүй, хэцүү цагт тэр гэр бүлээ орхиж яваагүй. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир нь үр хүүхдүүд, гэр бүл нь байсан. Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, инээлгэж, уйлуулж, ухааруулж буй "Сайн Аав" МУСК кино нь 1-р сарын 20-оос эхлэн Улаанбаатар хотын бүх кино театруудаар, мөн хөдөө орон нутгаар гарсаар байгаа билээ.
Энэхүү кино нь гэр бүлийн хамгийн нандин, үнэт зүйл юу вэ? гэх асуултанд эргэлзэхээргүй хариулсан жинхэнэ урлагын бүтээл болж чадсан гэдгийг үзэгчид, мэргэжлийн хүмүүсийн дунд хүчтэй яригдаж байгаа билээ. Тэгвэл та бүхэн хөдөө орон нутгаар гарах хуваарьтай танилцан "Сайн аав" киногоо гэр бүлээрээ хайртай хүмүүстэйгээ үзээрэй.
2-р сарын 18-нд "Шивээ Говь" суманд
2-р сарын 19-нд "Айраг"
2-р сарын 20-нд "Налайх дүүрэг"
2-р сарын 21-нд "Замын Үүд"
2-р сарын 22-нд "Сайн шанд"
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй