ЭЗЭГНЭГЧ нь амьд гэдгийг хэзээ ч бүү март ... гэх утга бүхий үгс сошл ертөнцөөр хүчээ авах болов. Учрыг тайлах гэж оролдох аваас бүрэн тайлагдах боломжгүй мэт санагдсанаа нуух юун. Энэ нь "Дөрвөлжин үсэг ХХК”, “35 Films”- ийн хамтын бүтээл “Удирдагч“, ” Нар ойрхон жаргадаг ”,” Анирлагч “,” Нүдэн сондор “ зэрэг уран сайхны киногоороо үзэгчдийг байлдан дагуулаад байсан найруулагч Д.Энхбаатарын ээлжит бүтээл “Эзэгнэгч” уран сайхны кино мэндлэх гэж буйг илтгэж байжээ. Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явснаар киноны үйл явдал эхлэх аж. Ах дүү хоёрын хувь тавилан хаашаа эргэхийг, эзэгнэгч гэж чухам хэн бэ энэ бүхний тайлалыг уншигч та бүхэн 2-р сарын 24-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар тольдох боломжтой юм байна.
Мөн киноны гол дүрүүдэд жүжигчин О.Долгор /МУСТА/, Б.Анхбаяр /МУСТА/, Ө.Мөнгөнтулга /МУСТА/, Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд МУГЖ У.Батбаатар МУГЖ Эрдэнэцэцэг, А.Адилцэцэг/МУСТА/, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон олон жүжигчид оролцон тогложээ.



Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа