“21000” шоу нэвтрүүлгийн тухай шүүмжлэл


25-р суваг телевизээс зохион байгуулсан “21000” шоу нэвтрүүлэг энэ удаад ихээхэн анхаарал татахуйц хэмжээнд болж өнгөрсөн. Учир юу вэ гэвэл хоёр оролцогчийн нэг нь бэлгийн чиг хандлагийн хувьд хэзээ хэзээнээсээ олны анхаарлыг татсаар ирсэн. Гэхдээ энэ оролцогчийг оруулснаараа телевизийнхээ шоу нэвтрүүлгийн хандалтыг өсгөх санаатай байсан гэж үзэгчид таамаглаж байгаа. Энэ ч бараг үнэний ортой биз. Харин нэвтрүүлэг төгсөх болж, ялагчаа тодруулах мөчид хэн нь чухам ялагч болох вэ гэсэн үзэгчдийн хүлээлт их байсан.

 

Тэгвэл оролцогч Цэцэг гэх бүсгүй гурван сая төгрөгний эзэн болсон нь үзэгчдийн санаанд нийцсэнгүй. Түүнийг хэтэрхий хэл амтай, өөрийгөө өрөвдүүлэх тактиктай, худлаа зан авиртай, бялдууч нэгэн хэмээсэн үзэгчдийн сэтгэгдлүүд мянга мянгаараа хөвөрч байсан. Гэхдээ, энэ нь трансжендер Соког түрүүлэх ёстой байсан гэсэн утга агуулж байгаа юм биш. Үзэгчдийн хамгийн гол хэлэх гээд байгаа санаа нь “Энэ телевиз шоундаа оролцуулах хоёр хүнээ маш буруугаар сонгосноороо нийгэмд үзүүлэх, танин мэдүүлэх үүргээ ухамсарлаагүйгээр барахгүй дахин энэ шоуг үзэх сонирхолгүй болгосон” гэх байр сууринаас хандаж байгаа юм. Телевизийн урлаг үзэгчдэд гоо сайхан байдал, ёс зүй, хэм хэмжээг ухамсарлуулан таниулан мэдүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

 

Харин энэ удаагийн энтертайнмент шоу нь нүглийн нудийг гурилаар хуурна гэгчээр шоу нэрийн дор нэг нь эмэгтэй болох гэж ядсан эрэгтэй, нөгөөх нь өрөвдүүлэх гэж уйлж хэрүүл зарга хийсэн бүсгүйн бие биенээ элдвээр хэлсэн тамын тогооны хэрүүлээс өөр ямар ч сайхан зүйл байсангүй. Шоу хийж болно оо, гэхдээ нийгэмд үзүүлэх үлгэр дуурайлалаа сайн бодолцох хэрэгтэй. Хоёрын хооронд ядсан одонцоруудыг хамтад нь нэг тогоонд хийж чанасан хоол чинь үнэхээр амттай байж чадсангүй ээ. Энэ хоёр хүүхний хэрүүлээс илүүтэйгээр эрүүл нийгмийг бүтээлцэхэд камер, микрофон, телевизийн эфирээ ашигламаар байна, 25-р суваг телевизийнхээн. 

 

PAPARATSI.MN