Дуучин Ноён Бондгор гадаадын элдэв хувцаснаас татгалзан, үндэсний хувцасаа өмсөхийг ард түмэндээ уриалсан зоримог шийдвэр гаргасан. Тэрбээр захтай хувцасныхаа захыг шатаан “Малчин түмэндээ хувцсаараа нэмнээ хийж өгч явуулая” аян өрнүүлж Монголоо гэсэн халуун сэтгэлтэй хүмүүсийг хамруулан малчин ард иргэддээ туслахаар ханцуй шамлаад буй. Түүнийг дэмжиж байгаа мэргэжил нэгт уран бүтээлчид, найз нөхөд, байгуулга хамт олон маш олон байгаа бөгөөд түүний уриалсан сайхан сэтгэлийн энэхүү аянд жирийн нэгэн жолоочоос эхлээд урлаг соёлын олны танил хүмүүс, Төрийн болон Төрийн бус байгууллагын ажилтнууд, Хүмүүнэлэгийн байгууллага, Өвөр Монголын ахан дүүс нэгдэж хамтдаа нэмнээ оён бэлэглэсээр байна. Ноён Бондгорын хувьд залуу үеийн төлөөлөл болж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан хойч үедээ үлгэр дуурайлал болж, ард олныхоо хүндлэлийг хүлээж байгаа уран бүтээлч юм. Уншигч та бүхэн ч бас энэхүү халуун сэтгэлийн аянд гар бие оролцож нэгэн сэтгэлийн дор нэгдээрэй.
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана