Швед улсад манай улсаас долоон жилийн хугацаанд цагаачлан амьдарч, суралцаж байгаа Жагаа гэх сурагчийг Цагаачлалын албаныхан албадан нутаг буцаахаар болжээ. Энэ үйл явдлыг маш олон сурагч хүүхдүүд эсэргүүцэн, түүнийг Монгол руу буцаахгүйн тулд нийтээрээ жагсаал хийж хамгаалж байгаа тухай бичлэг сошиал ертөнцөд тавигдсан нь олны анхаарлыг татаад байна. Тэд манай Монгол залууг нутаг буцах юм бол найз нөхдөөсөө хагацан, сургуулиа төгсөж чадахгүй хэмээн санаа зовж буйгаа илэрхийлээд гурван ахлах сургуулийн сурагчид сургуулиа орхин хичээл хаялт зарлаж, нэгэн дуу хоолойн дор нэгтгэсэн чухал шийдвэр гаргажээ.
Энэ нь Швед улсын түүхэнд оюутан, сурагчид анх удаа хичээл хаялт зарлаж байгаа үйл явдал болж байгаа юм. Нийтдээ 1600 гаруй оюутан гарын үсэг цуглуулж манай улсын иргэнийг ийнхүү нутаг буцаахгүйн төлөө тэмцэж Цагаачлалын албыг шийдвэрээ өөрчилтөл хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдээд байна. Тэд “Бид Жагааг энд үлдтэл орилох болно. Мөн дахин нэг сургуулийг нэгтэнэ. Цагаачлалын албанаас болж олон хүүхэд сургуулиа орхих хэмжээнд хүрсэн. Үүнээс болж олон хүний хүсэл мөрөөдөл замхарч байна. Бид энэ байдлыг хараад тэвчиж чадахгүй, одоо тэмцэх цаг нь ирсэн” хэмээн үзэл бодлоо зоригтойгоор илэрхийлж байна.
Гадаадын оронд харь нутгийн хүнийг ингэж өмгөөлж, хамгаалж, өөрсдийн гар бие, итгэл сэтгэлээ нэгтгэж байна. Тэгэхэд бидний цөөхөн Монголчуудад ийм сэтгэл байгаа бил үү. Өнөөдөр хүний нутагт ажил хөдөлмөр эрхэлж, сурч боловсорч байгаа манай иргэдэд ийм асуудал элбэг тохиолддог. Харин гагцхүү шийдэх шийдэл, гарцыг бид бүхэн хайж, тэмцэж чаддаггүй. Шведийн Стокхольм хотын олон мянган оюутан, цаашлаад эрх нь зөрчигдөж, хүсэл мөрөөдлөө албадлагаар хөсөр хаяж байгаа олон залуус, иргэдийнхээ төлөө Монголчууд бид хэзээ тэмцэх вэ? Хүний нутагт бидний төлөө жагсаж байна!!!
PAPARATSI.MN
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв
“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Швед улс руу хийгдсэн еэвэнгийн экспортын хэмжээ хамгийн өндөр байна
Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ