Дүү Ц.Сэргэлэнгийнхээ нэрээр оффшор бүст мөнгө байршуулсан гэх хардлагад өртсөн ИТХ-ын дарга Ц.Сандуйг ёсзүйн хариуцлага хүлээ гэсэн шаардлага сошиал орчинд идэвхитэй явж байгаа юм. Ёсзүйн хариуцлага хүлээж байсан жишээ бий. Тухайлбал УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтнайзуудынхаа хамтаар оффшор бүст сая ам.доллар хийснээ хүлээн албан тушаалаасаа огцорч байлаа.
Улаанбаатар хотын газрын дарга асан Ц.Сандуйн дүү Сэргэлэнг 480 сая төгрөг оффшор бүст байршуулсан гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар цагдаа, тагнуул шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд ойртож байгаа үед Ц.Сандуйн дүүгийн оффшор босч ирсэн нь МАН-ын дарга М.Энхболдын нэр хүндийг унагах өрсөлдөгч нарынх нь тактик байж болзошгүй. НИТХ-ын төлөөлөгч нарын дийлэнх нь Ц.Сандуйг ёсзүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
Харин АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг цээжээрээ хамгаалдаг, огцруулах асуудалд эсрэг байр суурьтай гэх мэдээлэл гарч байна. Цаашдаа ойр тойрны хүмүүс нь оффшор бүст данстай албан тушаалтнууд хариуцлага хүлээх үү, хамааралтай байх уу гэсэн асуулт хариулт нэхэж байгаа юм. Ц.Сандуйн дүү Сэргэлэнг тийм хэмжээний мөнгө цуглуулах боломжгүй, бизнесийн намтаргүй, нас бага гэх мэт мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүчтэй явж байна.
Ardchilal.MN
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв
“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Швед улс руу хийгдсэн еэвэнгийн экспортын хэмжээ хамгийн өндөр байна
Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ