"Nokia 3310" анх 17 жилийн өмнө худалдаанд гарсан бөгөөд эвдэрдэггүй, сүлжээ, цэнэгээ сайн барьдаг гэдгээрээ "нэртэй" утас.
Гэсэн ч iPhone зэрэг ухаалаг утасны эрин эхэлснээр өнгөт дэлгэц ч үгүй "буурал" утас зах зээлээс шахагдсан билээ. Тэгвэл Финляндын "HMD Global" компани 3310-ыг шинэчлэн, илүү орчин үеийн загвартай болгохоо зарласан байна. Шинэ хувилбарыг энэ сарын 27-нд Испанийн Барселонад болох Дэлхийн мобайл үзэсгэлэнд танилцуулах аж.
Утас өнгөт дэлгэц, камер, аппликейшн дэмждэг болох эсэх талаар "HMD Global" нууцалж байгаа тул технологийн ертөнцөд ямар нэгэн яриа гараагүй байна. Түүнчлэн хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй ч Европт 63 доллароор зарагдаж эхлэхийг компанийн зүгээс мэдэгджээ.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь