Төрийн байгууллагаас үйлчилгээ аваад, эсвэл авах гэж очоод бухимдахгүй инээгээд гардаг хүн тун цөөхөн байдаг гэхэд хилсдүүлсэн болохгүй. Учир нь тухайн газарт Монгол Улсын иргэдэд үйлчлэх учиртай гэдгээ мэдэхгүй хамар дээр нь баас наачихсан мэт хүмүүс хүнд суртал гээчийг харин ч нэг үзүүлэх шиг болдог. Уг нь төрийн байгууллага бол иргэдэд үйлчлэх учиртай газар. Тиймээс ч бусдад үйлчлэх л ёстой. Дарга байна уу, цэрэг байна уу бүгд л үйлчилгээ үзүүлж түүнийхээ төлөө бидний төлсөн татварын мөнгөөр цалинждаг.
Харин манайд хууль, дүрэм журамд төөрөлдсөн, учраа олохгүй яваа үйлчилгээ хүсэгч иргэнийг тээр шаах, буруутгах, үл тоох хандлага их байдаг. Энэ нь төрийн албан хаагчдын ёс зүй гээч зүйлд анхаарах цаг болсон гэдгийг харуулж буй хэрэг. Гэтэл төрийн байгууллагууд энэ тал дээр анхаарах нь битгий хэл харин ч бүр бугшсан хүнд суртал гээч зүйл үргэлжилсээр байна. Ялангуяа олон арван жил буюу насаараа төрийн албанд ажиллаж тухайн газраа бараг дархлагдсан “өндөр настнууд” төрийн үйлчилгээг түгжих шиг болж байна. Хэн ч байсан, ямар ч нам эвсэл ялж гарсан, тэтгэвэртээ гарах нас нь болчихсон байсан ч аанай л нөгөө газраа орон тоо бөглөөд байж байдаг хэсэг бүлэг хүмүүс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээг арагш нь татаж байдаг нь нууц биш.
Ялангуяа үндсэн чиг үүргийн яамдад татан буугддаггүй яамдын талаас илүү хувь нь ахмад настай хүмүүс ажилладаг. Бүр энэ техник технологийн эрин зуунд төрийн яаманд хариуцлагатай албан тушаал сахиад сууж байгаа хэрнээ компьютер ч ашиглаж чаддаггүй хүн байдаг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, төрийн албаны гажиг тогтолцоо буюу гурван хүн тутмын хоёр нь дарга байдаг учир шинээр орсон залуу ажилчдаар ажлаа хийлгээд л сууж байдаг юм байх.
Иинхүү хүнээр ажлаа хийлгээд зүгээр сууж байгаад цалин авдаг, хамгийн их “хор найруулагч”-ид нь ч өнөөх эмээ, өвөө нар байдаг гэнэ. Тэгвэл МАН төрийн эрхийг авсан цагаасаа л байгууллага бүрийн үйлчлэгчээс нь эхлээд халаа сэлгээ хийх боллоо гэж хардагдах болсон. Тэгвэл ийнхүү халаа сэлгээгээ хийхдээ чадварлаг залуу боловсон хүчнээр төрийн байгууллагуудын тэр дундаа үндсэн чиг үүргийн яамдын ажилчдыг нэг сэлгээд өгөөч.
Тэгж чадаж гэмээнэ эрх баригчдын хэрэгжүүлэхийг зорин баталж буй бодлого чиглэл, хууль дүрэм ямар нэгэн саадгүйгээр хэрэгжих нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, 65 кнопны утгыг гаргаж, үр дүнг нь үзэхийг хүсч байгаа бол хууль, дүрмийг нь хэрэгжүүлэгчдээ нэг сэлбэх л хэрэгтэй байна даа. Ялангуяа яамдыг самраад байгаа эмээ, өвөө нарыг нэн яаралтай тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй байна.
Эх сурвалж: MMINFO.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа