“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувь нь “Korea Telecom” бол 54 хувь нь Монголын Засгийн газрынх юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд нийт 2.6 тэрбумын зөрчил илрүүлжээ. Шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2,168,11 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570,8 орчим сая төгрөгөөр тасалдуулсан зөрчил илэрсэн байна.
Мөн 1,893,88 сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй хөрөнгийн хөдлөл хөдөлгөөн хийх асуудлыг зохих байгууллагад тавьж шийдүүлээгүйгээс эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгийн өгөөжид сөргөөр нөлөөлсөн байна. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргахдаа зардалд шингэсэн худалдан авалтыг орхигдуулсан, зохих журмын дагуу 820 сая төгрөгийн худалдан авалтын гэрээ шинэчлээгүй, бага үнийн дүнтэй шууд худалдан авалт хийгдсэн гэрээнүүдээс компанид хохирол учраагүй ч нийт 10 бэлтгэн нийлүүлэгчээс 75,6 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж аваагүй зэрэг зөрчил илэрсэн аж.
Тиймээс тус газрынхан Монголын цахилгаан холбоо компанийнханд зөрчлөө арилгаж, цаашид дахин ийм зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Эх сурвалж www.wikimon.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй