-МАНАЙ УЛСЫН ЖОЛООЧ НАР АРХИДАН СОГТУУРЧ, НЭГИЙГЭЭ ХУТГАЛЖ
ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-
Өнгөрсөн бямба гаригаас эхлэн БНХАУ-ын Ганцмодны боомтод ачаа хүргэж очсон хүнд даацын машинуудыг Монгол руу буцааж гаргахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Тэнд ойролцоогоор 4000 жолооч нутаг буцаж чадахгүй байдалд хүрчээ. Учир нь тус боомт орчимд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мотоцикльтэй явж байсан хятад иргэн машинд дайруулж амиа алдсан хэрэг гарч, гэмт этгээд хэргийн газрыг орхин зугтсантай холбоотой. Улмаар Хятадын хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж, тогтоохын тулд жолооч нарыг ийнхүү “гацаагаад” байна гэж орон нутгийн иргэд хэлэв.
Дээрх хэрэгт холбогдон саатуулагдсан иргэн “Хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гарсан” хэмээн мэдүүлжээ. Саатуулагдаад буй жолооч нарын дийлэнх нь нүүрсний тээвэрчид бөгөөд орох газаргүй, хоол унд муутай, мөнгө төгрөггүй хүндхэн байдалд ороод буй мэдээлэл байна.
Гадаадын иргэн харъяатын газрын Өмнөговь аймаг дахь салбар болон Хилийн 0123 дугаар ангийн холбогдох албан тушаалтнууд Монгол улсын хил хаасан зүйл байхгүй гэсэн мэдээлэл өгч буй юм.
Орон нутгийн эх сурвалж хэлэхдээ, Ганцмодны боомтод хятад иргэнийг дайрч хөнөөсөн хэрэг гарснаас болж тус улсаас наашаа орж ирэх тээврийн хэрэгслийг түр хугацаагаар хязгаарласан, Хятадын талд 4000-аад жолооч саатуулагдаад байна гэв.
Үүнийг тус аймаг дахь цагдаа, тагнуулын байгууллагынхан баталж байгаа юм. Тэд хэлэхдээ “Ганцмодны боомтод өнгөрсөн баасан гаригт мотоцикльтэй явж байсан өмнөд хөршийн иргэн дайруулж амиа алдсан хэрэг гарсан байна. Түүнтэй холбоотойгоор Монгол руу орж ирэх хөдөлгөөнийг хязгаарласан. Монголоос ачаа тээж очсон машинуудыг оруулаад, нааш нь гаргахгүй байна. Үүнээс үүдэн монгол жолооч нар архидан согтуурч, улмаар нэгнээ хутгалж, аминд нь хүрсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа” гэв.
Өмнөд хөршид саатуулагдаад буй жолооч нар машинаа удаан хугацаагаар асаагаагүйн улмаас хөдөлгүүр нь хөлдөж, гэсгээх гэж доор нь гал өрдсөнөөс нэг монгол жолооч түлэгдэж, амиа алдсан золгүй явдал ч гараад байгаа аж. Ийнхүү нэг хэргээс олон ноцтой хэрэг үүдсэн байтал Гадаад харилцааны яам болон холбогдох албаныхан таг дуугүй, нүдэн балай чихэн дүлий мэт байгаад нутгийн иргэд бухимдаж буйгаа илэрхийлэв.
Өнөөдрийн байдлаар дээрх хэргүүдийг БНХАУ-ын НАХЯ-ны харьяа ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах танхимын ажилтнууд шалгаж буй ажээ.
Эх сурвалж: Medee.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа