-СЭЖИГТЭН ХОЁР АЗИ ЭМЭГТЭЙН ЗУРГИЙГ ОЛОН НИЙТЭД ҮЗҮҮЛСЭН БАЙНА-
Өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 13-ны өдөр Малайзын Куала Лумпурт Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгт ах Ким Чен Намыг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн талаар гадны хэвлэлүүдэд Ким Чен Ун өөрөө зохион байгуулж, ахынхаа амь насыг хөнөөлгөсөн хэмээн мэдээлж буй нь шуугиан тарьж байна.
Өмнөд Солонгос болон Япон, Малайз улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам нь гадаадад зорчихоор өнгөрсөн мягмар гаригт буюу хоёрдугаар сарын 13-ны өдрийн өглөөний 9:26 цагийн орчим Малайз улсын Куала Лумпур хотын Олон улсын нисэх онгоцны буудал дээр очжээ. Тэрбээр онгоцны нислэгийн хуваарийг шалгадаг автомат төхөөрөмжийн дэргэд үйлчлүүлж байгаад ухаан алдаж унасан бөгөөд түргэн тусламжийн тэргээр эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.
Малайз улсын цагдаагийн газраас “Хяналтын камеруудыг шалгаж үзэхэд Ким Чен Нам-ын дэргэд ази царайтай хоёр эмэгтэй очоод холдсон. Тэд даруй онгоцны буудлаас таксинд сууж явсан. Бид тэдгээр эмэгтэйчүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн” хэмээн мэдээлжээ. Мөн сэжигтэн байж болзошгүй хоёр эмэгтэйн зургийг олон нийтэд үзүүлсэн байна.
Малайзын цагдаагийн газраас “Түүний биед гадны нөлөөтэй хортой зүү шигдэн орсон. Хор нь амьсгалын эрхтэн болон булчингийн үйл ажиллагааг зогсоож, улмаар амь насаа алдахад хүргэсэн байж болзошгүй. Тодорхой шалтгааныг задлан шинжилгээ хийсний дараа дахин мэдээлнэ” гэж мэдэгджээ.
Хортой зүү гэдэг нь гаднаасаа үзэг мэт харагддаг, кноп дарах төдийд хүний амь нас хөнөөх чадвартай хор бүхий 11 мм орчим урт үзүүртэй зүү, 10 метр хүртэл зайнаас харвахад хүний биед шигдэн орох чадалтай аж. CNN агентлаг өнгөрсөн 2011 онд Хойд Солонгосын тусгай албаны ажилтан “Хятад улсад дүрвэгч хойд солонгосчуудад тусалж байсан Өмнөдийн нэгэн сүмийн пасторын амь насыг хөнөөх оролдлого хийхдээ хортой зүүгээр харваж байсан” хэмээн мэдээлсэн удаатай аж. Тиймээс хортой зүүг Хойд Солонгосын тусгай алба хүний амь хөнөөх зорилгоор бүтээдэг гэсэн таамаглал гарчээ.

-КИМ ЧЕН НАМ БНАСАУ-ЫН УДИРДАГЧИЙГ ӨВ ЗАЛГАМЖЛАХ ХАМГИЙН ИХ МАГАДЛАЛТАЙ ХҮНЭЭР ТООЦОГДОЖ БАЙЖЭЭ-
“ТАСС” агентлаг өмнө нь хэвлэлүүдэд гарч байсан мэдээллүүдэд үндэслэн амиа алдсан Ким Чен Намын талаар материал бэлтгэжээ. Түүний талаар албан ёсны мэдээлэл бараг байдаггүй аж. Ким Чен Нам 1971 оны тавдугаар сарын 10-нд Пхеньянд БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, 1948-1994 оны хооронд тус улсыг удирдаж байсан Ким Ир Сений хүү, Ажилчдын намын нөлөө бүхий эрхэм Ким Чен Ирийн хүү болон мэндэлжээ.
Хойд Солонгос улсын удирдагч Ким Чен Ун, Ким Чен Нам нар нь нэг эцгийн хүүхдүүд. Ким Чен Нам сүүлийн 10 гаруй жилийн турш Малайз, Сигапур, Хонконг зэрэг улсуудад амьдарч байсан. Эх нь Хойд Солонгосын алдартай жүжигчин Сон Хе Рим аж. Эх сурвалжид мэдээлснээр, Ким Чен Нам сүүлийн жилүүдэд эх орноосоо дүрвэн, Макаод амьдарч байсан ба Хойд Солонгосын удирдагчийг өв залгамжлах хамгийн их магадлалтай хүнээр тооцогдож байсан аж. Өнгөрсөн жилүүдэд түүний аминд хүрэх оролдлого хэд хэдэн удаа давтагджээ.
Тэрээр дүү Ким Чен Уныг өв залгамжилсан удирдагч болсны дараа "Өвөө, аав, хүү гэсэн гурван үеийн хүмүүс нэг улсыг удирдаж байгаа нь буруу" хэмээн шүүмжилсэн аж. Тийм ч учраас амь насаа алдаж болзошгүй гэдгээ урьдчилан таамаглаж, нууц байдалд амьдардаг байсан байж болзошгүй хэмээн ажиглагчид дүгнэсэн байдаг.
Хэвлэлийн мэдээгээр, Ким Ир Сен хүүгийнхээ Сон Хе Рим нарын холбоо харилцааг хүлээн зөвшөөрөөгүй тул Ким Чен Намын төрсөн тухай 1975 оныг хүртэл нууцалжээ. Удалгүй Ким Чен Ир Сон Хе Рим нар хоёр тийш болжээ. Зарим мэдээлэлд, 1980-аад оны эхнээс гэж бичсэн байна. Сон Хе Рим ихэвчлэн Москвад байж, мэдрэлийн эмчилгээ хийлгэж байгаад 2002 онд нас баржээ.
БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Чен Ун нь Ким Чен Намын эцэг нэгт дүү юм. Эх нь Ким Сен Ирийн хоёр дахь эхнэр Ко Ён Хи аж. 2000-гаад онд Ким Чен Ирийн эрүүл мэндийн байдал муудаж, улс орны тэргүүний албан тушаалд гол өрсөлдөгчдийн нэгээр ууган хүү Ким Чен Намыг нэр дэвшүүлсэн гэж шинжээчид үздэг. Гэвч Хойд Солонгосын удирдлагууд доторхи улс төрийн тэмцлийн үр дүнд Ким Чен Нам эцгийнхээ байр суурийг өвлөх боломжоо алджээ.
Гол шалтгаан нь 2001 оны зун Ким Чен Нам эхнэр, хүүхдүүдийн хамт Токиогийн нисэх онгоцны буудал дээр баривчлагдсан шуугиантай холбоотой бололтой. Японы эрх баригчид түүнийг Доминиканы хуурамч паспортоор хил нэвтэрсэн хэмээн буруутгажээ. Хэвлэлийн мэдээгээр, түүний аяллын зорилго Токиогийн Диснейлэндэд очих байсан аж. Ингээд тэрээр БНХАУ руу хөөгджээ.
Зарим мэдээгээр, Ким Чен Нам 2003 онд Макао, Шанхайд амьдарч байжээ. 2012 онд Японы сэтгүүлч Ёдзи Гоми 2004 оноос Ким Чен Намтай харилцсан захидлуудаа ном болгон хэвлүүлсэн байна. Зохиогчийн хэлснээр, Ким Чен Нам эцгийнхээ бодлогыг ихэвчлэн шүүмжилдэгээ захидалдаа бичжээ. Тухайлбал тэрээр Пхеньяны дэглэмийг буруутгаж, Хойд Солонгост нөхцөл байдал удахгүй өөрчлөгдөх болно гэж үздэг байсан аж. 2012 онд Британийн хэвлэлд Хойд Солонгосын тусгай албаныхан өөрийг нь "онилж" буйгаас эмээж Ким Чен Нам Макаог орхин, Сингапур руу шилжиж буй тухай мэдээлэл нийтлэгджээ.
Эх сурвалж: Medee.MN



Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо
Валют солиулахаар 244 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв