Монголын кино зах зээлд жил бүрийн намар дотоодын цөөнгүй кино зэрэг шахуу нээлтээ хийдэг ч олонх нь үзэгчдээс тааруу үнэлгээ авч, уран бүтээлчид нь төдийлөн ашиг олж чадалгүй театраас буудаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт нэгэн сайн жишиг тогтоод буй нь кино бүтээх төсөв ерөнхийдөө нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юм. Тэр хэмжээгээр киноны чанар сайжирч, жишиг тогтоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Тэгвэл Монголын кино зах зээлд 350 сая төгрөгийн төсөвтэй нэгэн шинэ кино энэ хавар нээлтээ хийх гэж байна. Энэ бол “OI Entertainment”-ийн уран бүтээл болох “Манан зүсэгч” уран сайхны кино юм. Нэрнээсээ эхлээд экшн төрлийн кино гэдэг нь анзаарагдах энэхүү бүтээлд залуусын амьдрал, нийгмийн элдэв асуудал, эрээн барааныг харуулахыг киноны баг зорьжээ.
Кино багийн хувьд найруулагчаар Р.Эрхэмбүрэн ажилласан бөгөөд тэрбээр өмнө нь “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Хүсэл” зэрэг уран сайхны кинонуудыг найруулжээ Мөн тэрбээр “Миний ах атаман”, “18 нас”, “Хар сувдны нууц” зэрэг кинонуудад найруулагч, туслах найруулагчаар ажиллажээ. Киноны Ерөнхий зураглаачаар ажилласан Г.Гүенбаатарын хувьд “Сайн уу, амьдрал минь”, “Шуугиан таригч”, “Маш нууц” зэрэг киноны зургийг авсан чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм.
Эхэнд өгүүлсэнчлэн 350 сая төгрөгөөр бүтсэн “Манан зүсэгч” кино тун удахгүй нээлтээ хийнэ. Харин багагүй хэмжээний төсвөөр залуу уран бүтээлчид хэр кино хийснийг үзэгч та бүхэн үзэж дүгнэх л үлдээд байна. Найруулагч, зураглаач нараас гадна киноны гол дүрүүдэд Г.Алтандуулга, Т.Нямдорж, Р.Сүхболд, Э.Мөнхтөр, Ц.Амартүвшин нарын мөн л залуу жүжигчид тоглосон. Тиймээс “Манан зүсэгч” уран сайхны кино энэ цагийн залуу уран бүтээлч, жүжигчдэд дүн тавих кино болсон гэж үзэж болох юм.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа