Өмнөд Солонгос улсын их хурлын гишүүн Жон Че Вон нь намынхаа нэр нүүр болсон төлөөлөгчийн албан тушаалаас сайн дураараа татгалзсан тухай өчигдөр мэдээлжээ.
Түүний 17-н настай ахлах ангийн сурагч хүү кабелийн сувгийн нэгэн хөгжмийн нэвтрүүлэгт оролцсон ба уг нэвтрүүлэг өнгөрсөн Ням гаригт телевизээр гарсан байна.
Тэгвэл уг нэвтрүүлгийг үзсэн үеийн хүүхдүүд "Их Хурлын гишүүний хүүхэд бол хамт суралцагч хүүхдүүдээ дээрэлхдэг, гадуурхдаг, тамхи татдаг, садар самуунд уриалдаг, хүмүүжил муутай" гэх зэргээр бичсэн ажээ.
Үүнтэй холбогдуулан их хурлын гишүүн Жонг Че Вон мэдэгдэл хийж "Би хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч чадаагүйдээ уучлалт гуйж байна. Миний хүүгийн гаргасан ухамсар дутуу үйлдэлд би ч бас буруутай. Тиймээс намынхаа төлөөлөгч гэсэн албан тушаалаас сайн дураараа огцорч байгаагаа мэдэгдэж байна. Би энэ шийдвэрийг гаргахын тулд шөнө нойргүй хоносон, хүүгийнхээ өмнөөс та бүхний өмнө өвдөг сөхөрч уучлалт гуйж байна" гэж хэлсэн ажээ.
Их хурлын гишүүн Жонг Че Вон нь Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн харъяалагдаг намд байсан боловч Ерөнхийлөгчийг авилгалын хэрэгт холбогдсоны дараа намаа орхиж, шинээр байгуулагдсан намд элсэн улмаар төлөөлөгчөөр нь ажиллаж байсан нэр хүндтэй улс төрч юм байна.
Эх сурвалж: Zaluu.com
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй