“Хос шагай” салоны үсчин Хосоо хэмээх залуу олны танил хүмүүсийн үс гэзгийг овоо дажгүй хэлбэрт оруулчихдаг гэдэг юм билээ. Тэрбээр ажил, мэргэжлийн хажуугаар амрагийн асуудлаа ч аштайхан зохицуулж яваа сурагтай. Учир юу вэ гэвэл өөрөөсөө эгчмэд “Жинжиймаа”-тай завсар оролгүй тэврэлдэн, зай оролгүй шүргэлцэн яваагаа хэн дуртай нь харвал хар гэсэн шиг цахим хуудсаараа дэлгэжээ. Эгчмэд бүсгүйд энэ цагийн хамгийн өгөөмөр залуугийн сэтгэгдлийг төрүүлэн байгаа түүнийг “Тэр бол үнэхээр мэдрэмжтэй, одоо цагт ховордсон сайхан сэтгэл гээчээр бялхсан залуу даа” хэмээн “Хувьсал”-н гурвалын нэг Ганцэцэг санаа алдан суугаа гэнэ шүү.
Тэдний халуун элчээрээ хайраа төөнүүлэн даруулсан патиар яалт ч үгүй зүгээргүй хүмүүс биш гэдгийг нь удаа дараалан батласан нь олны нүдийг хужирлаад авчээ. “Хувьсал” продакшны жүжигчин алаг нүдэн Д.Ганцэцэг оны босгон дээр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хэмээх хүндтэй шагналыг энгэртээ зүүсэн. За яахав, бусдын лаагаа хайлуулж иднэ үү, луувангаа таллаж иднэ үү хэнд хамаа байхав.
Гэхдээ амрагийн явдалдаа цаг зарцуулж яваа энэ үсчин залуу бусдад өгөх ёстой мөнгө төгрөгөө гар сунган сарвайхдаа тун тааруу гэнэ шүү. Түүний үйлчлүүлэгчид бүгд үсээ үнэгүй засуулдаггүй л байлтай. Олон хүний үсийг оройгүй ихээр засчихдаг тэрбээр бусдыг энгэртээ тэврэх зайтай атлаа, бусдын юмыг буцаан өгөхдөө гар татагнуур, гашилсан сэтгэлтэйн тухайд бол “Жинжиймаа”-гийнх нь хэлсэн “Ховордсон сэтгэлээр бялхсан залуу ” гэсэн тодотголоос нь тэс зөрөөд л байна даа. Амрагийн асуудлыг хэзээ ч зохицуулж болно, авсанаа өгөхөд амбиц бас хэрэгтэй л баймаар сан даа...
PAPARATSI.MN
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо