МУГЖ Т.Карма сүүлийн өдрүүдэд ихээхэн уур бухимдалтай байгаа бололтой. Тэр өөрийнхөө цахим хаягаар дамжуулан найзууддаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн. Урлагийн хүн болоод ч тэр үү нээлттэй, шударгуу зантайн дээр бас ч гэж “хорон” үгийг хөөрхөн гэгч нь урсгаж чадаж байгаа түүний хэн нэгэнд хандаж бичсэн эзэнтэй бичвэрийг хамтдаа сонирхоё. Тэрбээр:
“Нүхээ олохгүй хулгана шиг амьдралыг чи өнөөдөр мэдэхгүй. Би тэрнийг туулсан. Урлагийн өндөр бөгөөд хатуу босгыг алхахдаа би хамгийн хэцүү давааг давсан. Тэр хэцүү даваа бол тэр хүнтэй "Энгэр зөрүүлэх" аймшиг байсан. Тийм тулган шаардах, түрэмгийлэл надтай тулгарсан... Би өнчин ядуу байсан ч салаавч үзүүлсэн... Олон сайхан бүтээлээс хасагдсан ч миний хамт олон намайг ойлгосоон. Гэтэл.,. Урлагт өөрийгөө дөвийлгөн магтаж, олон хувцас сольж өмсөн рекламдаж, ашигтай хүнтэйгээ энгэр зөрүүлчихдэг энгэр султай, авьяас багатай, тэгсэн мөртлөө атаач, урлагийн онолгүй мөртлөө багш, унтсан хүнийхээ кинонд тоглодог боловч учраа олоогүй. Өнөөдөр авьяастай юм шиг аашлах тэр хүнийг яах билээ ч гэх шиг. Хөгийн юм бодогдох юмаа. Тэр хүн ардын жүжигчин болох гээд ашигтай болгоноо хэрэглэж байна гэж миний хамт олон хэлж байна лээ. Ерөөлөөр болог!! Эмэгтэй хүний омог бардам зан хаачив??? Киноныхоны нэрийн өмнөөс чамайг энэ удаа нууцлав!!! Ядарсан хүнээр би хэзээ ч оролдохгүй. Задарсан хүн атаа хорслоороо намайг оролдсон учраас хариу үйлдэл хийлээ... Чи надтай тэрсэлдсэнээс надаас суралц найз аа, би чамд ур чадварын онолыг хавсруулж байгаад хэлж өгье. Чамайг өрөвдөж байна”
Чадвар муутай , бусдын нөмөр нөөлөгт орохын тулд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй арчаагүй хүмүүс соц нийгэмд ч байсан. Одоо ч байна. Цаашдаа ч байх болно. Эсрэг тэсрэгийн хууль аль ч нийгэмд бна. Харин түүнийг ялган салгах билгийн нүдтэй хүнийг би болоод бид " Хүн" гэж ойлгоном... ТӨРМӨНХИЙН КАРМА
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа