Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулган хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь зүйтэй гэх шийдвэрийг зарим иргэний нийгмийн хөдөлгөөн, улс төрийн зарим намууд дэмжиж байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, “Баялгийн шударга хуваарилалт” ТББ-ын дарга Л.Баярхүү нарын хүмүүс оролцсон юм.
УИХ-ын чуулганаар гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь зүйтэй гэдэг шийдвэрийг тэд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ асуудлын эсрэг кноп дарсан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү болон Ардчилсан намын найман гишүүнд шүүмжлэлтэй хандаж байлаа. УИХ-ын шийдвэрийг чуулган завсарлах хугацаанд гүйцэлдүүлэх шаардлагатай гэлээ. Өнгөрсөн долоон сарын хугацаанд уг асуудлыг шийдвэрлэхгүй явсан УИХ-ын нэр бүхий гишүүд болон Хөгжлийн банкны удирдлагуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж буйгаа өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг баривчлах нь зүйтэй гэлээ.
Эх сурвалж: Medee.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй