Өнгөрсөн долоо хоногт шатахуун импортлогч “Петровис”, “Шунхлай” зэрэг компаниуд шатахууныхаа үнийг литрийг нь хөдөө орон нутагт 100-150 төгрөг, хот орчимд 80-100 төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас автобензин, дизель түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан байтал шатахууны үнэ нэмэгдэх үндэслэлгүй хэмээн үзэж Ашигт Малтмал Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, компаниуд үнээ өсгөсөн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоохоор шалгалт явуулсан билээ.
Улмаар ажлын хэсгийн шалгалтын дүнд, нэр бүхий компаниуд нь үндэслэлгүйгээр шатахууны үнийг нэмсэн нь тогтоогдсон учир шатахууны үнийг буцааж буулгах үүрэг өгсөн байна. Тодруулбал, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг" ХХК, "Магнай трейд" ХХК, "Петростар" ХХК, "НИК" ХХК-д үнээ бууруулах тухай мэдэгдлийг хүргүүлжээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй