Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “HOME PLAZA” худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д болсон цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч Наганоь Артём Валентинович сэхээнд ортол нь зодсон хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
-ТЭР МӨНГӨ АВСНЫХАА ХАРИУД “ЛАЙВ” ХИЙСЭН ГЭВ-
Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 181.2.1-т болон мөн хуулийн 98.1-т зааснаар танхайн улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн зүйл ангийг үндэслэн шалгаж байсан ч хэргийг хаасан байна.
Эх сурвалж мэдээлэхдээ “Дуучин С.Амармандах тухайн хэрэг гарсны дараахан ОХУ-ын Элчин сайдын төлөөлөгчөөс 300 сая төгрөг бэлнээр, хотын удирдлага болох НИТХ-ын дарга Ц.Сандуй, Хотын дарга Су.Батболд нараас хэдхэн хоногийн 300 сая төгрөг дансаар шилжүүлэн авсан” гэв. Тэрээр ОХУ-ын Консулын газарт удаа дараа албан бичиг илгээж, хохирлыг нь барагдуулахыг шаардаж байсан тул Консулын газраас хоёр орны найрамдлын харилцаанд сэв суулгахгүй гэх үндэслэлээр хохирлыг нь барагдуулсан байдаг.
Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх заалтыг үндэслэн шалгагдаж байсан хэрэг нь “Хохирогч гомдол мэдүүлээгүй, ОХУ-ын Консулын газраас албан тушаалтнаа шалгуулах зөвшөөрөл өгөөгүй” гэх үндэслэлээр хаагдсан байна.
Хэрэг болсны дараахан түүний аав Сүхбаатар хүүгийнх нь биед халдсан хэргийг буруушаан хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өгч, түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Консулын газрын төлөөлөгчид хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулна гэдгээ хэлж байсан юм. Тус асуудал олон нийтийн анхааралд орсны дараахан дуучин С.Амармандах зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл өгөх үеэрээ Хотын удирдлагууд буруугүй хэмээн мэдэгдэж байсан. Тухайн үедээ тэрээр ОХУ-ын элчингийн ажилтнаас 300 сая төгрөг авсан, хотын удирдлагуудаас 300 сая төгрөг авах амлалт авсан байсныг баттай эх сурвалж мэдээлэв.
-ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД СЭВ СУУНА ХЭМЭЭН ХЭРГИЙГ НУУЦАЛЖЭЭ-
ОХУ-ын дипломат төлөөлөгч Олег гэгч нь дуучин С.Амармандахыг 11 дүгээр сарын 22-ны өдөр үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөн гарч явахад нь зодсон байдаг. Тус арга хэмжээнд БНХАУ, ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, Хотын дарга С.Батболд болон хотын удирдлагууд зэрэг олон хүндэт зочид уригдан ирсэн байсан.
Хэрэг гардаг өдөр цэнгүүн дээр дипломат төлөөлөгч Олег нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд дуучин С.Амармандахыг хас тэмдэгтэй дээл өмссөн байна хэмээн дургүйцлээ илэрхийлж, “Муу гитлер хэмээн тайзан дээр дуулж байхад нь орилж байсан байдаг. Дуучин С.Амармандахыг цэнгүүнээс гарч явахад нь дипломат суурин төлөөлөгч араас нь архины шилээр толгой тус газарт хүчтэй цохисны улмаас дуучин шууд ухаан алдан унасан байдаг. Гэтэл үргэлжлүүлэн танхайран зодож байхад нь хамгаалагч нар салгаж, түүнийг өрөө рүү оруулж олны нүднээс далдалсан байдаг.
Уг хэрэг гарснаас хойш С.Амармандах ухаангүй гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж, нийт гурван хоног байсан бөгөөд тэрээр саяхныг хүртэл эмчилгээ хийлгэж байсан байна. Тэрээр толгой тус газраа хүнд гэмтэл авч, шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины зүүн бөмбөлөгт цус харвасан, тархины суурь яс гэмтсэн, баруун талын нүүрний хэсэг бүхэлдээ хөхөрч хавдсан, шүд хугарсан, уруул бүхэлдээ урагдсан язралттай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
-ДУУЧИН ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДАС БОЛОН ЗАРИМ ХЭВЛЭЛЭЭР ДАМЖУУЛАН
ШУУД ЛАЙВ ХИЙЖ ТАЙЛБАР ХИЙСЭН-
Хэрэг гардаг өдрөөс хойш биеийн байдал сайжирч сэхээнээс гарч ирээд дуучин С.Амармандах фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн. Тэрээр "Үндэсний уламжлалт хас хээгээрээ хэзээд бахархаж явдгаа хэлээд, хүлээн авалт дээр “Хай Гитлэр” гэж хэлсэн, “элдвээр ёсолсон” зэрэг яриаг ор үндэсгүй. Мөн түүнийг цохисон гадаадын иргэнийг огт танихгүй, нэр усыг нь ч мэдэхгүй, гар барьж үзээгүй. Харин миний төлөө сүүнийхээ дээжийг өргөж, хурдан эдгэрэхийг хүсэж суусан та бүхэндээ баярлалаа. Та нарынхаа хүчээр би ингээд сууж байна. Зарим хэвлэлүүдээр гарсан мэдээллүүд шиг муудалцсан зүйл байхгүй" гэсэн юм.
Энэ хэрэгт Нийслэлийн удирдлагуудыг татан оролцуулах тухай түүний өмгөөлөгчийн хүсэлтийн талаар хэлэхдээ С.Амармандах “Миний зүгээс үүнд үгүй гэж хэлж байна. Янз бүрийн сувгаар өнөөдөр миний өмнөөс мэдэгдлүүд гараад байна. Жишээ нь, намайг харанхуй өрөө рүү оруулсан гэж байна. Тийм зүйл болоогүй. Хэргийн дараа би ухаан алдсан байсан. Тэнд байсан олон хүн миний төлөө санаа зовниж, эмнэлэгт хүргэе гэж байсан юм билээ” хэмээсэн.. Түүнчлэн “Ганц хүнээс болж агуу их Оросын ард түмэн муу хэлэгдэх ёсгүй”. Мөн тухайн үдэшлэгт гадаад иргэд ирсэн гэдгийг би мэдээгүй очсон. Би тэр хүний өмнө очиж мэндэлсэн зүйл байхгүй". Мөнгө нэхсэн зүйл байхгүй хэмээн онцлон хэлж байсан юм.
Эх сурвалж: Ardchilal.MN
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна