“Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг “Kowar” компотноос өт гарлаа гэх мэдээлэл өнгөрсөн 2016 онд нийгмийн сүлжээ сайтуудаар 2 ч удаа гарч, улмаар иргэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хэвлэлийнхэн рүү баримт болох зургийг нь явуулж байсан байдаг. Тэгвэл фэйсбүүк сүлжээнд бас нэгэн хэрэглэгч “Kowar” компоттой холбоотой гомдлоо нийтлэжээ. Azbayar Dulguun Khulan гэсэн хаягтай хэрэглэгч Kowar –ын компот дотроот өт гарч ирж байна хэмээснийг энд хавсарган хүргэж байна. Энэ бол тус компоттой холбоотой эхний гомдол биш гэдгийг дахин хэлье.
2016 оны гуравдугаар сард eagle.mn сайтад мөн нэгэн иргэн Kowar –ын компоттой холбоотой асуудлаар хандсан байдаг. Тэнд өгүүлснээр бол “Хан-Уул дүүрэгт оршин суудаг иргэн Э нь өчигдөр Өлзийт хорооллын нэгэн дэлгүүрээс тус компотыг худалдаж авсан байна. Уг компотны хугацаа нь 2017 оны долоодугаар сарын 14-нд дуусна гэсэн байгаа ч интороос өт гарсан аж. Тэрээр иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд зургийг илгээсэн юм.” гэсэн байдаг.

Тэгвэл энэхүү мэдээлэл гарснаас хойш хэд хоногийн дараа буюу 2016-04-05-ны өдөр Жиргээ.мн сайтад бас нэг мэдээлэл гарчээ. Тус мэдээлэлд өгүүлэхдээ “Хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээнд нэгэн иргэн Коварын компот автал өт гарлаа гэсэн шуугиан дэгдээд байсан. Харин өчигдөр ахин нэгэн иргэнд ийм зүйл тохиолдсон байна. Уг компотны хугацаа нь 2017.07 сард дуусах юм байна. Хугацаа нь дуусах болоогүй байгаа бүтээгдэхүүнээс өт гарсан нь хачирхалтай. Учир нь үүнд хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулахгүй байна уу? эсвэл тэдэнд хууль хяналт үйлдэггүй юм уу?” хэмээн сэтгүүлч асуусан байсан.
Харамсалтай нь “Kowar” компотноос өт гарлаа гэдэг мэдээлэл дахиад л иргэдээс гарч байна. “Баясах трэйд” ХХК-ийнхан уг асуудалд тайлбар хийх биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа