Манай эмэгтэй улс төрчид эрчүүдээсээ дутахааргүй эвгүйхэн үйлдэл үзүүлдэг болсон. Үүний нэг жишээ бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол албаныхаа өрөөнд бололтой гитар дарж, гараа өргөж байгаа зураг байсан. Үүнийгээ тэрбээр өөрөө тайлбарлахдаа: “Тэр бол миний ажлын өрөө биш, миний байгуулсан сургуулийн миний охины өрөө” гэж байсан. Тэгвэл өмнө нь даруулсан зурагнуудаас нь харьцуулалт хийж байгаад өөрийнх нь өрөө мөн болохыг хэвлэл мэдээллийнхэн ил болгосон гэх... Одоо цагт ард түмний нүд хурц, ухаан ч цэлмэг болж байна. Ийм улс төрчидтэй, тэднийгээ шүүмжилсээр байгаад жирийн иргэд маань муухан гишүүдээс дээр сэтгэдэг болчихоод байгааг нуух юун.
Одоо та бүхэнд манай сайт ард түмний өөрсдийнх нь бүтээсэн “гоочлолыг” сонирхуулах гэж байна. Энэ зурган дээр сайд Д.Оюунхоролыг Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаргуудад буюу ажлын өдрүүдэд уулзалт, хуралдаан дээрээ үргэлж унтаж байдаг хэмээн дүгнэж зургуудыг нь ийн эвлүүлжээ. Олны өмнө үзүүлж байгаа үлгэр дуурайлал чинь ийм л “ичгэвтэр” байдалд хүргэж байна даа. Таны сургууль байгуулсан, улс төрд зүтгэсэн жилүүдээс чинь илүүтэйгээр одоо байгаа нөхцөл байдал чинь “нэр хүндтэй” чинь хамт явах болно гэдгийг санаарай, унтаахай сайд аа!!!
PAPARATSI.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй