Өнгөрсөн мягмар гарагт явагдсан Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Энэхүү хуралдаанаас онцлох нэгэн зүйл нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчныг хүний нэр хүндийг гутаан доромжлоход ашиглаж байна. Ажил хийсэн ч гүтгэж хийгээгүй ч гүтгэгдэж ёс суртахуунгүй байдал газар авсаар байна.
Хэмээн хэлээд Сэтгүүлчдэд эрүүгийн шийтгэл хүлээлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олны дунд яригдаж эхэлсэн бас нэгэн хурц асуудлуудын нэг болсон. Учир нь нэг талаас нь аваад үзэх юм бол Монгол улсад худалдагдсан сэтгүүлчид, нийтлэлчид гэж байхгүй. Хэрвээ байгаад тэд бичэж байгаа бол ажлаа л хийж байгаа гэдгийг хэн ч дуу нэгтэйгээр хэлнэ. Учир нь хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэрэгслийг улс төртэй хольж өөрийн зэвсгээ болгож байгаа улс төрчдийг дурьдах юм бол дуусахгүй.
Монголын телевиз, сайт, сонин, сэтгүүлийн ард байх бизнесмэнүүдийн ихэнх нь төрийн ордонд тухлан суудаг гэвэл хэлсдэхгүй. Үнэхээр үнэний дуу хоолой болж тэмцэж яваа хэмээн цээжээ дэлдэж байдаг зарим нэг алдартай сэтгүүлчид нь ч гэсэн хэн нэгэн улс төрчдийн хараанд байж байх жишээтэй. “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр Ц.Гарамжав гишүүн тойрогтоо ялахын тулд хэвлэлийн төлөөлөгчид болон ямар нэгэн телевизэд мөнгө төлж өөрийгөө рекламдуулсан нь тодорхойгоос тодорхой. Гэхдээ түүний яриад байгаа зүйлд бас хэн нэгнийг ор үндэслэлгүй гүтгэж, доромжилдог сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагат арга хэмжээ авах тухай ярьсан байсан. Сэтгүүлчид бол УИХ-ын гишүүд, сайд, дарга нар биш тэд бичсэн болон ярьсан зүйлдээ хариуцлага хүлээж чаддаг, аливаа зүйлийг баримттай нотолгоотой бичэж, ярьдаг хүмүүс. Түүнийг ард түмэн ч мэднэ.
Үнэхээр тийм зүйл байлгахыг хүсэхгүй байгаа бол нэг ангид суугаа дүрсгүй жаалууд, худалч нөхдөө л хүмүүжүүлэх тухай хуулиа өргөн бариад батлуулчихвал та баатар болох нь гарцаагүй УИХ-ын гишүүн хатагтай Ц.Гарамжаваа. Эсвэл түүнээс бусад хувийн сонин, сайт, телевизтэй гишүүд, сайд нар нь түүнд нийлээд нэг сайт худалдаад аваад өгчихвөл сэтгүүлчдийн эрхийн төлөө тэмцэх тухай хууль яриад сууж байж мэдэх л байх. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс оронг удирдах хамгийн амархан бөгөөд оновчтой шийдлийн нэг юм. Солонгосчууд өөрсдийн завхай явдалаа нуухын тулд олон ангит сериал киног засгийн газраас нь дэмжиж олон жилийн хөтөлбөртэйгөөр гадны улсуудад өөрсдийгөө завхай ядалгүй гэнэн цайлган юу ч үзээгүй мэт харагдуулах бодлогыг авч хэрэгжүүлсэн энэ нь ч газар авч чадсан. Үүнийг овжин харсан манай улс төрчид, сайд, дарга нар өөрсдийн пр, хууль бус үйлдлүүдийг нуухын тулд цэвэр ариун хэмээн магтаж тэднийг баатар хэмээн харуулж, бичсээр багагүй хугацааг ардаа үдсэн.
Таны шийтгэх гээд байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ард хэн байгааг та мэдэх үү? Таны ангийн нөхдүүд хэлхийгээд сууж байгаа. Үүнийг бичсэн би өөрөө сэтгүүлч хэмээх тодотголтойгоор ажилладаг ч өдийг хүртэл хэн нэгэн улс төрч, сайд дарга нараас 100 төгрөг ч авч үзсэнгүй. Өөрийн үзэл бодол та бүхний бодит байдлын тухай л бичэж суугаа гэдгээ хэлэхэд бахархалтай байна. Таны ярьж байгаа зүйл “Гудамжаар явж байгаа нохойг чулуу шидэн, өшиглөн хөөж ярдаглуулчаад над руу хуцаад байна” гэж хэлж байгаатай адил сонсогдож байлаа. Зүгээр л УИХ-ын гишүүдийг ёс зүйн алдаа удаа дараа гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай хуулийн төсөл дээрээ л ширүүхэн дугарч хэрэгжүүлэх тал дээр хувь нэмэр оруулбал бид ч гэсэн албан өрөөндөө архидаж, ангидаа согтуу орж ирдэг, хүний товч дардаг та нарын тухай бичэхээ л байчихъя л даа.
Б.Тэнгис
Эх сурвалж: ZINDAA.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа