Мисс А.Баярцэцэг “Мулан” болох уу?


Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг эх орондоо ирсэн даруйдаа хэвлэл мэдээллүүдэд ярилцлага өгсөн. Түүнийг онцолж, уулзаж ярилцах нь сэтгүүлчдийн сонирхлыг татсан халуухан сэдвүүдийн нэг байсан юм. А.Баярцэцэгийн хувьд алдарт Уолт Диснейн “Мулан” кинонд тоглох санал авсан. Тэгвэл мисс бүсгүй аль хэдийнэ сонгон шалгаруулалтад оролцсон төдийгүй тэнцэх эсэх нь хэсэг хугацааны дараа шийдэгдэх гэнэ. Харин тэрбээр одооноос жүжигчний мэргэжилд анхаарлаа хандуулан, цаашдын зорилгынхоо нэгээхэн хэсэг болгох төлөвлөгөөтэй байгаа гэдгээ илэрхийлжээ. 

 

PAPARATSI.MN