Монголдоо топ хэмээн нэрлэгддэг МУИС-ийн оюутнууд энэ сарын 13-наас эхлэн өлсгөлөн зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. МУИС-ийнн оюутны төлөөллүүд өчигдөр 17.00 цагт сургуулийнхаа захиргаанд санал хүсэлтээ эцсийн удаа өгөх бөгөөд ямар нэгэн тодорхойгүй хариу ирсэн тохиолдолд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэв.
Тэд өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа суурь хураамжийн төлбөртэй холбож тайлбарлаж байгаа юм. Оюутнуудаасаа сургалтын төлбөр авахаас гадна суурь хураамж гэж жилд 224000 төгрөгийг авдаг бөгөөд энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулдаг, суралцагч оюутнуудадаа үр өгөөжтэй юу өгдгийг тайлагнаж тайлбарлаж өгөхийг удирдлагуудаасаа хүссэн ч өнөөдрийг хүртэл тайлбарлаж өгөөгүй нь тэднийг тэмцэж өлсгөлөн зарлахад хүргэжээ.
Суурь хураамж гэж жилд 3,3 тэрбум төгрөг оюутнуудаасаа авдаг бөгөөд энэ мөнгө оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүдлэхэд зарцуулагдах ёстой байтал сургууль дээрх нам дагасан бүлэглэлүүдийн тансаглал гадаад дотоодын аялал зугаалганд зориулагддаг, оюутан нарын төлөө юу ч хийгээгүй. Наад зах нь шинээр баригдсан номын сангаа ашиглалтад оруулж, хичээлээ сууж бэлтгэх боломжийг ч хангаж өгч чадахгүй байгаад эсэргүүцэж буй.
Өөрөөр хэлбэл, суурь хураамжийг багасгах, бүр байхгүй болгохын төлөө тэмцэж байгаа хэлбэр нь ийнхүү өлсгөлөн зарлахад хүргэж байгаа юм.

“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй