-Архангайн аймгийнхны боловсруулсан “С вирусгүй Архангай” төслийн шагнал” хэмээн тайлбарлав-
Монголчуудын өмнө тулгамдаад байгаа нэн чухал асуудал нь элэгний хавдар. Олон мянган хүн энэ өвчнөөс болж хорвоогоос буцаж байна. Сүүлийн үеийн судалгаагаар монголчуудын 20 хүртэлх хувь нь С вирустэй гэж оношлогджээ. Энэхүү тоо нь монголчуудыг элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ороход хүргээд буй юм. Элэгний С вирусээр өвчилсөн иргэдийн хувьд “Харвони” ганц найдлага нь болсон.
Гэтэл АНУ-аас хандиваар ирсэн элэгний “Харвони” эмийг улстөржүүлж зөвхөн Архангай аймгийнханд үнэгүй олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн нь иргэдээ ялгаварлан гадуурхсан шийдвэр боллоо гэж олон нийт үзэж байна.
Монгол Улсад энэ өвчнөөр шаналж буй, мөн өвчиндөө уух эмээ авч чадахгүй олон зуун хүн байсаар байтал зөвхөн Архангайнханд үнэгүй олгоно гэсэн эрх баригчдын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж буй юм. Монгол хүн амьд явах эрхтэй. Үүнийг нь ч Үндсэн хуулиар заагаад өгчихсөн. Гэтэл өвчтэй иргэдээ аймаг, сумаар нь ялгаж эм өгөх болсон нь “эрүүл” төрийн бодлого мөн үү гэсэн асуултыг иргэд тавьж байна.

Эмээ авах мөнгөгүй, өвчиндөө шаналж буй иргэдэд шударгаар өгөхийг иргэдийн төлөөлөл шаардаж байгаагаа өнөөдөр /2017.02.07/ болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэд аймаг, аймгаар нь хуваарилан өгөх гэж байгаа бол элэгний хавдрын өвчлөл ихтэй бүс нутгийнханд буюу элэгний хавдраар нас барсан статистик тоог нь харгалзан үзэх ёстой гэв. “Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болсон мэт авирлаж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэж “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар ярилаа. Мөн “Харвони” эмийг үйлдвэрлэгч компани нь Монгол Улсад нь хандив өргөж байхад салбарын сайд нь үнэгүй тараагдах эмийг Архангайн иргэдэд зориулах нь ээлжит “популизм” гэж харах иргэн байна.
Эрүүл мэндийн яамнаас 2015 онд хийсэн судалгаагаар элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр гарчээ. Харин элэгний хавдрын өвчлөлөөр Архангай аймаг хамгийн бага үзүүлэлтэй байсан байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928 мянга 110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон билээ. Тэгвэл хувийн компанийн оруулж ирж буй эмийг татвараас чөлөөлөх нь хууль бус үйлдэл гэж тайлбарлах иргэн байв.
Монголд гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжид эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг гэдэг. Гэтэл зөвхөн Архангайханд ийм давуу боломж олгосноо А.Цогцэцэг сайд “элэгний С вирусийг устгах “Харвони” эмийн хуваарилалтыг Архангайн аймгийнхны боловсруулсан “С вирусгүй Архангай” төслийн шагнал” хэмээн тайлбарлав. Эрүүл мэндийн яам АНУ-аас хандиваар ирж буй эмийг эхлээд зөвхөн Архангай аймагт өгөхөөс гадна нутгийн иргэдээс С вирусийг илрүүлэх шинжилгээг авчээ. Удахгүй тус аймгийн элэгний С вирустэй 3000 гаруй иргэний вирусийн идэвхжил нь ямар түвшинд байгааг илрүүлэхээр сорьцыг нь Улаанбаатар хот руу тээвэрлэн ирэх юм байна.
Олон мянган хүн элэгний “С” вирусийн эм авах гээд чадахгүй байхад ганц аймгийн иргэдийг бусдаас илүү үзэх нь иргэдээ ялгаварлан гадуурхсан хэлбэр гэж элэгний В, С вирустэй, энэ төрлийн хавдраар өвдөн, шаналж буй иргэдийн төлөөлөл үзэв. Эрүүл мэндийн салбар иргэдээ ийнхүү ялгаварлан гадуурхаад байвал эцэстээ энэ аймгийн хүнийг би үзэхгүй гэж эмч мэргэжилтнүүд нь хэлэхгүй гэсэн баталгаа байна уу?
News.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа