Урин дулаан цаг айсуй. Хэн хүнгүй хөнгөн нимгэн бөгөөд дэгжин ганган гоёлоо дор бүрнээ бодож, бэлтгэж эхэлсэн биз. Тэгвэл, дэлхийн загварын чиг хандлагаас хазайлгүйгээр хаврын гоёлоо сонгоход тань нэмэр болох 2017 оны хаврын трэндүүдийг сонирхуулъя. 30, 40 жилийн өмнөх загварын шуурга эргэн иржээ.
ШЕРЛИНГ ХҮРЭМ
Эртний төгс сонголт. Жэк Никольсон, Мерил Стрип нарын залуу цайлган үеийн кинон дээр гардаг яг л тэр шерлинг хүрэм. 1970-аад оныг, басхүү рок н’роллыг санагдуулам. 2017 оны трэнд хүрэмний тухайд илүү өнгөлж, гялтайлгасан загвар давамгайлна. Мэдээж шерлингийн үндсэн хэв маяг болох хурганы арьс мэт буржгар зах гол деталь нь байх болно.

ҮСЛЭГ ХҮРЭМ
Үслэг эдлэл хэзээ ч хоцрогдохгүй. Хиймэл үсэн, олон янзны өнгөний оруулгатай, өвөрмөц содон принттэй, үс нь төдийлөн сэвсгэр биш хүрэмнүүд энэ хаврын бас нэгэн трэнд байх болно.

ШАГАЙ ДАВСАН УРТ ХҮРЭМ
Өнгөрсөн жилийн адилаар шагай давж, газарт шүргэх шахсан урт хүрэм моодноос гарахгүй гэдгийг загварын экспертүүд зөвлөж байна. Урт байх тусмаа илүү гоё. Дээр нь хөл, гуяар дааруулахгүй давуу тал ч бий.

ТЭМЭЭНИЙ НООС...
Тэмээний ноосон өнгөтэй пальто, савхин хүрэм. Загвар хийцийн хувьд урт, богино, шулуун, нарийн, өргөн гээд ямар ч байж болно. Өнгө нь бол яалт ч үгүй трэнд байх болно.

НЭЛМЭГЭР ЗАГВАР
Мөр нь унжсан, ханцуй нь нэвсийсэн, нэлмэгэр загвар таны бас нэгэн сонголт байх болно. “Хөвгүүдийн стиль”-д дуртай бол хамгийн төгс сонголт чинь эдгээр хүрэм байх болно.

STREET FASHION: ХҮРЭМ










NEWS.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа