Ардчилсан намын даргыг нийт гишүүдийнхээ саналаар сонгох сонгууль нэгдүгээр сарын 29-ний өдөр явагдаж, олонхийн саналаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгуулсан. АН-ын сонгуулийн хорооноос өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт сонгуулийн дүнг танилцуулж, хэвлэлийн хурал хийхэд сонгуульд өрсөлдсөн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирээгүйг иргэд олон янзаар тайлбарлаж байв.
Өнөөдөр сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн таван эрхэм уулзаж, АН-ын даргаар сонгогдоод буй С.Эрдэнэд амжилт хүсчээ. Энэ үеэр С.Эрдэнэ хамт өрсөлдсөн дөрвөн эрхэмд “Эвтэй дөрвөн амьтан” бүхий дурсгалын зүйл гардуулсан байна.
Дашрамд дуулгахад, АН-ын долдугаар их хурал энэ сарын 12-нд буюу энэ долоо хоногийн ням гаригт болж, намын даргаа батламжлах ёстой. Мөн өнөөдрөөс эхлэн АН-ын шинэ дүрмийн хэлэлцүүлэг орон даяар эхлээд буй юм. Энэ удаагийн АН-ын долдугаар их хуралд 2000 гаруй төлөөлөгч оролцоно гэсэн албан ёсны мэдээлэл гараад байгаа билээ.
Medee.MN




Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ