Ц.Нямдоржийн нэр улс төрчдийн тэргүүн эгнээнд жагсдаг байсан бол одоо хүүгийнх нь нэр араас нь дагаж явах болжээ. Анхбаяр хүүгээ өөрийнхөө “замналаар” явуулсан нь өөрт нь ч хүүд нь ч томоохон балаг болж байна. Түүний хүүгийн компани (“Анлимитед” нэртэй компани) Эрдэнэт үйлдвэрт олон удаа “шахаа” хийснээр улсын төсвөөс маш их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл хэдийнэ ил болжээ.
Харин өнөөдөр хашир аавынхаа нэрийг олонд түмэнд муугаар цоллуулан байгаа Н.Анхбаяр өөрөө албан ёсоор мэдэгдэл хийсэн зүйлгүй нуувчинд нуугдсаар байна. Ц.Нямдорж хүүгийнх нь энэ хууль бус үйлдлийн талаар асуусан сэтгүүлчдэд: “Та нар наад асуугаад байгаа зүйлийнхээ баримт нотолгоогоо бариад ир ээ” гэж байсан цаг саяхан ч даравч далдайна, булавч бултайна гэгчээр тэд буруутай гэдэг нь тодорхой болсоор байгаа сурагтай. Энэ засаг төрийн эрхмүүд чинь өөрийнхөө шийрийг хатаах шинэковуудыг төрсөн хүүхдүүдээсээ бэлддэг иймэрхүү маягийн мода дэлгэрүүлж байгаа нь хэзээ зогсох юм бол доо, хэн зогсоох юм бол доо???
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа