Л.Оюун-Эрдэнэ гишүүн Ц.Элбэгдоржийн хууль санаачлах эрхийг хасах гэнэ


Нутгийн ах, намын татаасаар улс төрийн тавцанд арван хэдхэн настайгаасаа гарч ирсэн цөөхөн хүний нэг нь залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ юм. Тэрбээр АНУ-д суралцаж байх хугацаандаа сургуульдаа суралцахаас илүүтэй виз, мөнгө гаргуулах зэргээр Монголын байтугай Харвардын нэрийг ч гутаасан олон явдлууд гаргаж байсан хэмээн нэг хэсэг шуугиж байсан. Тэгвэл аз од нь гийж, тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуулиар өнөөх “бор халзан” хонинуудын нэг болж чадсан.
 
УИХ-ын гишүүн гэх эрхэм суудалд заларсан тэрбээр өөрийгөө арай хэтрүүлэн үнэлээд байна уу даа гэмээр үйлдэл их гаргах боллоо. Тухайлбал, Өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төр самарч байна хэмээн бухимдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг нь дэмжмээр л байна. Гэхдээ Ерөнхийлөгч санаачилсан учир дэмжихгүй”  хэмээн сагсуурав. Тэрбээр “Ерөнхийлөгчийн институци  хууль санаачилдаг. 
 
Тэр дундаа гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дээр, хууль тогтоох засаглалын эрх мэдэл оруулж ирж төр самардаг ийм зүйлээс бид салах хэрэгтэй. Тиймээс хууль санаачилж байгаа Ерөнхийлөгчийн субъектийн хувьд дэмжихгүй. Магадгүй найман жилийн өмнө энэ хуулийн төсөл орж ирсэн бол дэмжиж болох байсан” хэмээлээ. 
 
Тэрбээр найман жилийн өмнө чуулганы танхимд сууж байсан хүн шиг л бардам яриад суух юм. Хэлэлцэж буй хуулийн төслөө судлаагүй байдаг уу эсвэл үнэхээр хуулийн талаар бус үг хэлэх бүртээ хэн нэгнийг шүүмжлэхээр бэлтгэж орж ирдэг үү. Юутай ч пампрастай гишүүн Л.Оюун-Эрдэнийг буруу л “хэлд орж байна даа” гэх хүн олон байна. 

 

Эх сурвалж: MMINFO.MN