Энэ сарын 3-ны өдөр орцонд хоёр залуу зэрлэг өвс татаж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн зуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны “Орцонд хоёр залуу хар тамхи хэрэглээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлагийн дагуу хэргийн газарт очиж шалгахад Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд суух эрэгтэй 23 настай Ө, мөн хан-Уул дүүргийн 16 хороонд суух эрэгтэй 21 настай А нар нь “Зэрлэг өвс” хэрэглэж байсан илрүүлсэн байна.
Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Тус хэргийн газраас эд мөрийн баримтаар хуванцар бортого нэг ширхэг, зэрлэг өвс гэх ургамал 20гр зэргийг хураан авсан байна.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана