Одоогоос хоёр жилийн өмнө Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэн байгуулагдаж байв. Ингэснээр тус нам улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам болж байв. Намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга сонгогдон ажиллаж байгаа. Түүнийг чөлөөлүүлэх хүсэлтийг тус намын анхны дарга Ц.Баянбилэг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч дээд шүүхээс “Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн” гэж тайлбарласан байдаг.
Тэгвэл ТТЭНН-ын анхны дарга Ц.Баянбилэгийг Улсын мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулж байх үед ийнхүү оргон зайлсан байна. Тиймээс түүнийг улс даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн аж.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана