Оффшортой нэр холбогдсон улс төрчид гэвэл:
МАН-ын:
Ерөнхий сайд асан С.Баяр (Ерөнхий сайд асан С.Баярын охид Нандин, Бадамханд, С.Баярын түнш Ч.Давааням, С.Шагдардулам, Петровис ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл нарын данс),
ЕС асан Сү.Батболд (төрсөн ах С.Бат-Очирын данс),
НИТХ-ын дарга Ц.Сандуй ( дүү Ц.Сэргэлэнгийн данс ),
Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар,
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир (“MCS” компанийн Таван толгойг эзэмших зорилгоор байгуулсан “MMC” компани нь оффшор бүсэд бүртгэлтэй гэж мэдээлэгдсэн),
Байгаль орчны сайд байсан У.Барсболд,
УИХ-ын гишүүн асан Ч.Ганзориг(дүү Ч.Батзоригийн данс), хүү нь болох УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,
Улс төрч, “ТЭНГРИ” холдингийн Ерөнхийлөгч Х.Анхбаяр.
АН-ын:
Сангийн сайд асан С.Баярцогт,
Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл (хүү Э.Чулуудайн данс),
Сангийн сайд асан Я.Очирсүх,
Эрчим хүчний сайд асан Д.Зоригт,
Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга асан Х.Бум-Эрдэнэ наын хүмүүс байна.
Оффшор дахи хууль бус харагдаж байгаа 17 тэрбум доллар нь МУ-ын ЗГ-ын өрийг бүрэн төлөөд зогсохгүй, МУ-ын зээл авах өнөөгийн шаардлагыг үгүй болгоно. Чингисийн Монгол гэх гайхамшигт нэрийг Гуйлгачин Монгол гэх гутамшигт нэр болгож байгаа, аймгаа барьцаанд тавих, хуулинд хүндлэгдсэн шашнаасаа татгалзах, 5 сая жуулчин гэгдсэн хятадуудыг визгүй зорчуулах, хилийн цэргээ үгүй болгох, орд баялгаа юу ч үлдээлгүй өгөх, дахин дахин уучлал гуйх зэрэг зээл авахын тулд хийх гэж байгаа, хийж байгаа хөнөөлт явдлуудыг таслан зогсооно.
Оффшорын хэрэг бол Үндэсний аюулгүй байдлыг (ҮАБ) алдагдуулж буй асуудал. Хууль бусаар хөрөнгөжсөн, хууль бус хөрөнгийг нуун дарагдуулсан энэ гэмт хэргийг шийдвэрлэхээс улс орны эдийн засаг төдийгүй, олон тулгуур асуудал шууд хамаарна. Улс төрчдийн хувьд авлигын хэрэг яригдах болно. Улс төрчид хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв өгөх ёстой байдгаас гадна, эх орондоо ном журмаар нь татвараа төлж үлгэрлэн, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ёсзүйтэй байх учиртай.
Монгол улсын ҮАБ-ыг хамгаалах үүрэгтэй төр засагт бид оффшорын хэргийг шалгах шаардлага тавина. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол итгэл үзүүлэхгүй байх асуудал дэвшүүлэгднэ. Мөн төр засаг маань энэ хэргийг шалгахаас татгалзвал, олон улсын шүүхэд манай улс төрчдийн оффшорын хэргийг өгч шийдвэрлүүлэх боломжтой.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй