Аль ч парламентын үед бусдынхаа өмнөөс кноп дарж, хууль баталдаг увайгүй энэ үйлдэл 65 суудалтай бүдүүн бүлэгтэй намд ч байсан хэвээр л байна.
Энэ засгийн шинэ гишүүд анхны чуулганаар муу зан сурч бусдын өмнөөс шийдвэр гаргаж ширээ дамжин кноп дараад явж байгаа нь нэг талаараа эмгэнэл ч юм шиг.
Энэ талаар дараах гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Нөгөө гишүүн нь захьсан учраас л кноп дардаг. Түүнээс биш зөвшөөрөл олгоогүй байхад кнопыг нь дарах эрх бидэнд байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Амьдрал баялаг. Зарим тохиолдолд зэрэгцэж сууж байгаа гишүүд бие засахаар гарах, цай уух шаардлага гээд янз бүрийн тохиолдол бишгүй л гарна шүү дээ. Энэ үедээ "Хэлэлцэж буй асуудал дээр би дэмжиж байгаа байр суурьтай байгаа шүү. Хэрэв орж ирж амжихгүй бол миний өмнөөс кноп дарчхаарай" гэж хэлдэг. Кноп дарах хугацаа аравхан секундээр хэмжигддэг, асар богино хугацаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Бусдын кнопыг дарсны улмаас дэмжигдэх ёсгүй хууль дэмжигдэх хор уршигтай.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 65 суудалтай бүдүүн бүлэгтэй нам ийм үйлдэл гаргаж байгаад хэлэх ч үг олдохгүй байна. Ардчилсан нам тухайн үед 34 суудалтай ирц хүрэхгүй маш хүндрэлтэй байсан. Гэтэл 65 суудалтай атлаа бусдын кнопыг дараад сууж байна гэдэг ичгэвтэр.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа