Холливуудын алдарт хос реппер Jay Z болон дуучин Beyonce нар сална гэсэн мэдээлэл нэг хэсэг сошиал орчинд нилээн тархсан боловч баттай үгүй нь мэдэгдэлгүй чимээгүйхэн өнгөрсөн. Харин тэдний хувьд салах тухай биш, харин ч нэгэн сайхан мэдээгээр фэнүүдээ баярлуулсан нь мэдээж поп гүнж Beyonce давхар биетэй, хоёр хүүхэд тээж байгаа мэдээлэл юм. Сайхан хосуудын тоонд зүй ёсоор ордог тэд хөөрхөн охин Blue Ivy-г ихэр дүүтэй болгож байгаа тухайгаа инстаграм хуудаснаа бие давхар үеийнхээ зургийг хийн мэдэгджээ.
Beyonce: “Бид өөрсдийн хайр, аз жаргалаа бусадтай хуваалцахдаа баяртай байна. Хоёр дахин илүү бид ерөөгдөж, ихрүүд манай гэр бүлд нэгдэх болсонд хязгааргүй их баяртай байна. Бидэнд сайн сайхныг хүсэн ерөөсөнд тань талархаж байна. Картерийнхнаас” хэмээн бичсэн нь 7060784 лайк цуглуулж Selena Gomez-ийн лайкны амжилтыг давжээ. Түүний зурган доор Rihanna, Mariah Carey, Chrissy Teigen зэрэг одууд ар араасаа сэтгэгдэл бичиж баяр хүргэсээр байгаа гэнэ шүү.
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана