“МАК”-ийн эрх гүнж “клип ээ, клип”


“Монгол алт” ХХК аль хэдийнэ азрагалачихсан. Энэ компанийн өв залгамжлагчдын нэг болох брэнд хатагтай Н.Цэлмүүн ч хувцаслалт, загварын чиг хандлагыг сахин мөрддөгөөрөө хэнийг ч дагуулахгүй болчихсон. Нөгөө мөнгөөр зодож ална гэдэг шиг хувцасаараа зодож алах аятай өөрийнхөө өмссөн зүүснийг хором бүрт муухан моделиос дутахааргүй баримтжуулан өөрийн цахим хуудаснаа үлдээдэг нь түүний “зугаа” гэлтэй. Ер нь энэ томчуудын хүүхдүүд хэзээд хар тамхи, мансууруулах бодис, зодоо цохионд холбогдож эцэг эхийнхээ чихийг халууцуулж олонд танигдаж ирсэн.

 

Харин Цэлмүүний хувьд бол тэс өөр... Тэр өмссөн хувцасаараа л өөрийгөө тодорхойлдог нэгэн. Сууж, босож, хажуу тийшээ харж гээд ядмагхан моделиос дутахааргүй хэвлүүхэн позз аваад гаршчихсан түүний энэ үйлдэл нь “Нээрээ л баян хүний хүүхэд өөрийгөө сайхан зугаацуулах юм аа” гэсэн олны үгээр бучдын нүдийг нь хужирладаг. Манай сайт ч бас танд нүдээ хужирлаж, “МАК”-ийн эрх гүнж хэрхэн өөртөө бахдаж зугаагаа гаргадаг мөчөөс хуваалцах гэж байна. Ер нь бол тэр чигтээ клип ээ, клип...

 

PAPARATSI.MN