Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өнөөдөр МАН-д элсчээ.
Тэрбээр өөрийнхөө цахим хуудаснаа "Д.Сүхбаатар мэндэлсэн он жилүүдийн түүхийг тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт язгуураараа бид мэднэ. Эл хүндэт өдөр Т.Дэлгэрмөрөн би ах дүүсийн хамтаар Ардын намд элсэн орж гишүүний батлахаа гардан авч байна. Миний амьдралын салшгүй нандин түүх, түүнийг дагасан хариуцлага, зөв амьдралын баталгаа, залуучууд биднийг хүндлэн дээдэлсэн Ардын нам шилдэг залуу боловсон хүчний эрч хүчээр дүүрсэн байхыг хараад сэтгэл хөдлөв.
Монголын залуучууд мандан бадартугай, үеийн үедээ биднийхээ дуу хоолой, язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлсэн Ардын намын ноён нуруу босоо байх болтугай. Хурай, хурай, хурай..." хэмээжээ.
Эх сурвалж: 24TsaG.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа