Монгол Улс нэг сарын дараа 580 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх учиртай. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэрхэн, яаж төлөх вэ гэдэг асуудалд нийт монголчууд санаа зовниж байна.
Ард иргэд улсдаа хандив өгөх аяныг давалгаа маягаар өрнүүлж, насанд хүрсэн иргэн бүр 1000 төгрөг цуглуулах талаар ярьж эхлэв. Харин УИХ-ын гишүүд “гадаад дотоод томилолт” нэрээр тэрбум тэрбумыг салхинд хийсгэж байгааг иргэд тэр бүр мэдэхгүй байх.
УИХ 2016 онд томилолт, зочин хүлээн авах зардалд 3 тэрбум 543 сая төгрөг зарцуулсан талаарх тоо баримт 2016 оны шилэн дансны тайланд нийтлэгджээ. Үүнээс 284 сая нь зочин хүлээн авах зардал бөгөөд үлдсэн 3.2 тэрбумыг гадаад дотоодын томилолтод зарцуулсан байна.
Томилолт, зочны зардал:
2016 оны эхний 10 сард 1 тэрбум 874 сая төгрөг зарцуулсан бол
Арваннэгдүгээр сард 651 сая
Арванхоёрдугаар сард 1 тэрбум 018 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.
УИХ-ын ирцийн мэдээнээс үзэхэд 11, 12 дугаар саруудад УИХ-ын 53 гишүүн гадаадад томилолтоор явсан мэдээлэл бий.
Ганцхан сарын дотод томилолтод тэрбумыг үрсэн төр иргэдээсээ хандив гуйх нүүр байхгүй!
TIME.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй